Д.Жанчивдорж: Мэс заслын бус аргаар гэрч, хохирогчийн гадаад төрхийг өөрчлөх эрх бидэнд бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 45 секунд
Д.Жанчивдорж: Мэс заслын бус аргаар гэрч, хохирогчийн гадаад төрхийг өөрчлөх эрх бидэнд бий

Д.Жанчивдорж: Мэс заслын бус аргаар гэрч, хохирогчийн гадаад төрхийг өөрчлөх эрх бидэнд бий

Д.Жанчивдорж: Мэс заслын бус аргаар гэрч, хохирогчийн гадаад төрхийг өөрчлөх эрх бидэнд бий
Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах нэгдүгээр тасгийн дарга Д.Жанчивдоржтой цөөн хором ярилцлаа. 

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд тахарын алба хэчнээн гэрч, хохирогчийг хамгаалалтадаа авч, туслалцаа үзүүлэв? 

-Хуулийг 2013 оны долдугаар сарын 5-нд баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч бид Тахарын албаны бүтэц, зохион байгуулалт болон боловсон хүчин гэж явсаар 2014 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд гэрч нэг, шүүгч гурав, хохирогч 19, хамаарал бүхий этгээд 11 гээд нийт 34 хүнийг хамгаалалтдаа авч, үйлчилгээ үзүүлсэн. Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 36 иргэнийг хамгаалалтдаа аваад байна. Үүнд шүүгч нэг, гэрч тав, хохирогч 13, хамаарал бүхий этгээд 17 байна. Харин Тахарын ерөнхий газар нь улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар 10 тойрог, 22 хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 44 шүүхийн байр, 98 шүүх танхимд шүүх хуралдааны дэгийг сахиулж байна.

-Гэрч, хохирогч гэж хэнийг хэлэх вэ? 

-Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэдэг. Харин хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэж үздэг. 

-Тэд ямар тохиолдолд хамгаалуулах эрх үүсэх вэ? 

-Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа болон хохирол учирсан тохиолдолд хамгаалуулах эрх үүснэ. Хамгийн гол нь, тухайн гэрч, хохирогч өөрийн биеэр хүсэлт гаргасан байх ёстой. Эсвэл тухайн хэргийн өмгөөлөгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хүсэлтээр хамгаалалтад авдаг. 

-Яг ямар туслалцаа үзүүлдэг юм бэ? 

-Мэдээж аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн сэтгэлзүйн болон эрүүл мэндийн туслалцаанаас гадна хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж байна. Үүнээс гадна шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч болон хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах зэрэг зургаан үндсэн чиг үүрэгтэй байдаг. 

-Шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх үүрэгтэй гэлээ. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ч мөн хуяглан хүргэх үйл ажиллагаа явуулдаг шиг санагдана? 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиараа шүүхээс хүчин төгөлдөр болсон, эрхээ хязгаарлуулсан этгээдийг хуяглан хүргэдэг. Харин манайх шүүхийн шатанд яваа сэжигтэнг хуяглан хүргэдэг. Энэ нь хоёр өөр ойлголт юм. 

-Цагдаагийн албанаас ч гэсэн гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг шүү дээ? 

-Өнөөдөр гэмт хэргийн гаралт ямар байгаа билээ. Тэр болгонд цагдаагийн хүч хүрдэггүй. Гэхдээ манай байгууллагын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын алба хаагчид зөвхөн шүүгчийн захирамжийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. 

-Та түрүүн тухайн гэрч, хохирогчийг өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд л хамгаалалтдаа авдаг гэж ярилаа. Гэхдээ хүсэлт гаргаагүй байхад нь амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирвал хариуцлагыг хэн хүлээх вэ?

 -Манай хуулийн зорилт нь “гэмт хэргийн” гэж заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, зөвхөн уг асуудалд эрүүгийн хэрэг үүсээд холбогдох цагдаагийн байгууллагаас нь байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа хэргийн гэрч, хохирогчид л туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Түүнээс биш асуудал нь эрүүгийн хэрэг үүсч амжаагүй бол туслалцаа үзүүлэх боломжгүй. Харин манайхаас гадна гэрч, хохирогчийг хамгаалах үүрэгтэй хэд хэдэн байгууллага бий. Цагдаагийн алба, Мөрдөх алба, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газар өөрийн эрхийнхээ хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. 

-Хуульд зааснаар онцгой тохиолдолд гэрч, хохирогчийн гадаад дүр төрхийг мэс заслын аргаар өөрчилнө гэсэн байна. Тийм эрх нь танайд бий юу? 

-Онцгой төрлийн хамгаалалтын арга л даа. Энэ тухайд шүүгч дангаараа шийдвэр гаргадаг. Харин манайх мэс заслын бус аргаар гэрч, хохирогчийн гадаад дүр төрхийг өөрчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, заналхийлэгч этгээдэд таниулахгүйн үүднээс хиймэл үс, нүдний шил, жирэмсэн харагдуулдаг 130-аад метрээс доош ороход бэлтгэн өрмөө зоож байгаа нь “Эрдмин” үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж Зэс утас нийтгэх дамжлага хувцас зэргийг өмсгөх зэрэг янз бүрийн байдлаар тухайн гэрч, хохирогчийн гадаад дүр төрхийг нь өөрчилдөг. 

-Хүний гадаад дүр төрхийг мэс заслын ч бай аргаар өөрчлөхөд тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг хаанаас гаргах вэ? 

-Улсын төсвөөс гаргана. Түүнээс биш хувь хүнээс ямар ч мөнгө гаргуулахгүй. 

-Ингэхэд тахарын албыг татан буулгах асуудал яригдаж байна. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ? 

-Байгууллагын хууль, дүрмийг өөрчлөх, татан буулгах асуудлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл яригдаж байгаа юм билээ. Уг төсөлд тахарын албыг нэгж болгох асуудал орсон харагдсан. 

-Гэхдээ тахарын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд шилжихээр гэрч, хохирогчийнхоо эсрэг болчих юм биш үү? 

-Энэ асуудлыг сайн мэдэхгүй ч хууль өөрчлөгдөж, байгууллагыг татан буусан ч бид гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээд л явна. 
 


Б.ТӨРБАТ

Эх сурвалж http://www.info.mn

Хятад 10 их наядын бараа импортолно
Хятад 10 их наядын бараа импортолно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.