Хүндээ ээлтэй хотыг бүтээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 1 секунд
Хүндээ ээлтэй хотыг бүтээнэ

Хүндээ ээлтэй хотыг бүтээнэ

Аливаа улс, хотын хөгжлийг илтгэх голлох шалгууруудын нэг нь хүүхэд, залуучууд, тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих боломжийг хэр хангасан бэ гэдгээр илэрхийлэгддэг. Хүүхэд, залуусын эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих, өсөх боломж, ялангуяа тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан сургалт үйлчилгээ, хотын зам, гарцтай холбоотой асуудлууд үргэлж яригдаж, шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Энэ утгаараа 2020 оны ИТХ-ын сонгуульд нийслэлийн Монгол Ардын Намын хороо их хотоо хүндээ ээлтэй байлгахад чиглэсэн томоохон санал санаачилга, төслүүдийг мөрийн хөтөлбөрөөрөө дэвшүүлээд байгаа билээ.

Улаанбаатар хотын хүн ам жилээс жилд нэмэгдэж, хэт төвлөрөл үүсэхийн зэрэгцээ барилга байгууламжийн тоо ч нэмэгдсээр байна. Хэдийгээр хөгжлийн нөлөөгөөр уран хийц бүхий өндөр барилгууд хотын гудамжинд сүндэрлэх нь нэг талаар хотын хөгжлийг илтгэж байгаа мэт боловч нөгөө талд тэдгээр барилга байшин нь дотроо амьдарч байгаа хүндээ ээлтэй байж чадаж байгаа юу гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Явган хүний зам дутагдалтай, хотын төвийн замууд нь энхэл донхол, бартаа саад ихтэйгээс улбаалан хүүхдээ хөтлөөд явах, тэрэгтэй нь түрээд зорчиход тохиромжгүй байдаг. Явган хүний замуудын хөвөө ихэвчлэн намсгагчгүй, олон нийтийн үйлчилгээний газар, төрийн байгууллага, орон сууцны барилга зэрэгт хүүхдийн тэрэгтэй болон тэргэнцэртэй хүмүүс ороход тохирсон налуу зам байдаггүй зэрэг асуудлууд манай хотод байсаар л байна. 1.4 сая гаруй иргэнтэй нийслэлийн нийт иргэдийн 50 орчим хувийг хүүхэд, залуус бүрдүүлдэг. Мөн нийслэлийн хэмжээнд 30 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэд, амьдардаг гэсэн судалгаа бий.

Орчин үеийн метрополитан хот нь гудамж талбай, орон сууц, гэр хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбай зэргийг олон улсын чанар стандартад нийцүүлсэн байхыг шаарддаг. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай байлгах зэрэг наад захын шаардлага бий. Тиймээс нийслэлийн МАН-ын хороо энэ удаагийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Хүнд ээлтэй хот” хөтөлбөрийг санаачлан стандартад нийцсэн явган замыг шинээр болон шинэчилж сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээс эхлээд тусгай хэрэгцээт иргэдийн эрх, оролцоог хангах, дүүрэг бүрд тусгай хэрэгцээт хүүхдийн төвийг байгуулах, хотын захиргааны шинэ байрыг түшиглэн залуус, оюутны жишиг төвийг байгуулах зэрэг хэд хэдэн саналыг боловсруулан хэрэгжүүлэхээр зэхээд байна. Нэмж дэлгэрүүлбэл, тусгай хэрэгцээт иргэдийн нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд хэрэгцээт үйлчилгээгээ төвөггүй авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлэх аж. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээтэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлэх хүртэл асуудлыг шийдвэрлэх саналыг боловсруулаад байна.

Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гаднын сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналуудыг дээрх хөтөлбөртөө тусгасан байна.

Улс орон бүрт хотоо хэрхэн байгуулах, хөгжүүлэх тухай тодорхой зураглал төлөвлөлт бий. Орчин үеийн хот төлөвлөлт хүний эрхэд ээлтэй, тэгш байдлыг хангасан, хариуцлагатай байхад түлхүү анхаарч байна. Ялангуяа ядуу, нэн ядуу, тусгай хэрэгцээт, эмэгтэй, хүүхэд гэсэн нийгмийн онцгой бүлгүүдийн эрүүл, аюулгүй орчинд амар жимэр аж төрөх эрхийг хангахуйцаар хотоо төлөвлөх нь хөгжлийн гол хэмжүүр болоод байна. Иймд нийслэлийн Монгол Ардын Намын хороо 2020 оны ИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дээрх хэрэгцээ, шаардлагыг хангахуйц ээлтэй хотын төлөвлөлтийг тусгасан болов уу.  

Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо
Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.