107 настай Г.Нанжид эмээг нэг өрөө байраар мялаав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 37 секунд
107 настай Г.Нанжид эмээг нэг өрөө байраар мялаав

107 настай Г.Нанжид эмээг нэг өрөө байраар мялаав

 

Монголын Ахмадын чөлөөт холбоо, Бэрэн группээс өдгөө 107 насыг зооглон яваа Г.Нанжид эмээгийн нас сүүдрийг мялаан нэг өрөө байр олгохоор болжээ. Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Г.Нанжид гуай бага залуу настандаа хот бараадаж, Горхи, Тэрэлжийн орчимд мал маллан амьдарсаар иржээ. Тэрбээр одоо ач, зээ, жич, гуч нарынхаа асрамжинд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дунд Дарь Эхийн 18 дугаар гудамжны 1351 тоотод аж төрж буй аж. Түүний ганц хүү нь энэ оны хоёрдугаар сард 80 гаруй насандаа өөд болсон гэнэ. Г.Нанжид гуай мөн ганц ачтай юм билээ. Ач нь гурван хүүхэдтэй бөгөөд нүдний хараа нь муудаж групп ороод байгаа ажээ. Хувь заяаны төөрөг гэх үү, тэднийх  ийм цөөхүүлээ юм байна. Ач хүү Д.Төмөрбаатар нь Зүүнбаянгийн цэргийн ангид офицерын албанд зүтгэж явсан нэгэн бөгөөд дараа нь гутлын үйлдвэрт ажиллаж байжээ.

Г.Нанжид эмээ  өнгөрсөн өвөл Ахмадын чөлөөт холбоонд хүсэлт илгээж, “Насаараа гэр хороололд амьдрал ахуй тарчигдуухан яваа миний насыг хүдэтгэн орон сууц олгож өгнө үү” гэсэн байв. Үүнийг нь тус холбооны тэргүүн Г.Баасан Барилга хот байгуулалтын яаманд уламжилснаар  барилгын Бэрэн группын удирдлага, хамт олон ийнхүү  нэг өрөө байраар мялаан, хүсэл мөрөөдлийг нь биелүүлжээ.

Бэрэн группын менежер н.Ганборгил түүнд одоо баригдаж байгаа хоёрдугаар ээлжийн барилга буюу 7 дугаар хороолол дахь 504 дүгээр байрнаас  нэг өрөө байрыг Г.Нанжид эмээд олгох гэрчилгээ, өргөмжлөлийг гардуулав.  Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан  мөн Г.Нанжид эмээд дурсгалын зүйл гардууллаа. Бэрэн группын барьж байгаа уг байр нь ирэх оны 6 дугаар сард ашиглалтанд орох юм байна.

Энэ үеэр Г.Нанжид эмээ “Баасан надад ийм сайхан мэдээг дөнгөж өчигдөр л дуулгасан. Эмээ нь баярласандаа шөнө нойр хүрсэнгүй. Гялайлаа та нартаа. Над шиг урт наслаарай” гэж байлаа.

Б.Отгонбаяр

Tumen.mn

 

 

 

 
 
Улсын хил нууцаар давсан С.Баяр Сингапурт казинод тоглосон шигээ ирээдүйд хэвлэлийн магнат болох төлөвлөгөө зохиож суугаа аж
Улсын хил нууцаар давсан С.Баяр Сингапурт казинод тоглосон шигээ ирээдүйд хэвлэлийн магнат болох төлөвлөгөө зохиож суугаа аж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.