Нисдэг тэрэгний ослын буруутан нарт хариуцлага хүлээлгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Нисдэг тэрэгний ослын буруутан нарт хариуцлага хүлээлгэв

Нисдэг тэрэгний ослын буруутан нарт хариуцлага хүлээлгэв

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд осолдож, нэг хүн амиа алдаж, ангийн захирагч, онгоцын дарга, хурандаа Н.Очирбат тэргүүтэй хүмүүс хөнгөн, хүнд гэмтсэн. Урьдчилсан байдлаар нисгэгчдийн буруугаас болсон гэх дүгнэлт гарсан ч, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Тэгвэл ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар зарим хүнд хариуцлага тооцож, сэлгэн томилсон байна. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан хурандаа Ш.Энхбат нь нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор сайн дураараа ажлаа  өгөх хүсэлтээ гаргасан аж. Тиймээс ангийн захирагч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн тул Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагчаар томилсон байна. Харин Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүний нөөцийн мэдэлд шилжүүлжээ. Түүний оронд өмнө нь АДХЦК-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Болдбаатарыг томилсон байна. Тэрээр дээрх албан тушаалд ирэхээсээ өмнө  Завхан аймаг дахь  Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан  юм. Мөн АДХЦК-ын  Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Гавьяат нисгэгч, хурандаа Б.Дашаахүүг албан тушаал буулгаж,  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш-нисгэгчээр томилжээ.

Т.Тэлмэн

Эх сурвалж: Newscom.mn

Тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр Францаас туршлага судална
Тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр Францаас туршлага судална
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.