МУГЖ С.Жавхлан баячуудаас дутахгүй явснаа бардам дурсаж “аархав”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
МУГЖ С.Жавхлан баячуудаас дутахгүй явснаа бардам дурсаж “аархав”

МУГЖ С.Жавхлан баячуудаас дутахгүй явснаа бардам дурсаж “аархав”

 

Урлагийн тайзаа мартах шахаад улстөрчидтэй хатуухан тэмцэл хийж яваа МУГЖ, дуучин С.Жавхланд олны элэг доог болж, элдэв сайшаал доромжлолыг сонсох юу ч биш санагддаг гэмээр. Нийтийн дууны мисс гэгдэж явсан уртын дуучин бүсгүйг дээлнээс өөр гоёлгүй, дэндүү эгэлхэн эзэгтэй болгож “хувиргасан” хэмээн сонсогч фэнүүдэд нь шүүмжлүүлдэг мань эр өөрөө ч тийм байхыг хичээдэг нэгэн.

Эх орон, газар шорооныхоо төлөө уран бүтээлээ зориулж эхэлсэн эрхэм гавьяат маань ирэх УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ ч шулуухан мэдэгдээд авсан. Үндэсний өв соёл, байгалийн баялгаа хамгаалах гэсэн түүний зорилго тэмүүллийг шоолж тохуурхахаас илүүтэй сүүлийн үед дэмжиж магтах хүмүүс ч олшроод байгаа.

Харин хааяхан дэгсдүүлсэн гэмээр ярилцлага өгч, элдэв үйлдэл гаргачихаад байдгийг нь эс тооцвол ч тэрбээр өдийг хүртэл фэнүүдээ алдаагүй яваа дуучин. Олны хайр хүндлэлийг хүлээж, ид нэрд гарч явах үедээ авсан үнэтэй брэндийн хувцас гоёлоо зарим уран бүтээлчдэд бэлэглэснээс гадна үлдсэнийг нь малын нэмнээ хийчихсэн гэдгээ ч нуугаагүй. Тэгвэл дуучин залуу өнөөдөр “Надад гараашдаа арваад машин зогсоочихсон, дансандаа хэдэн зуун сая төгрөг хийчихсэн үе байсан. Гэхдээ би үр хүүхдүүддээ эд хөрөнгө биш эх орныг нь үлдээмээр байгаа учраас энэ бүхнийг хийгээд явж байна” хэмээн дурсаж, хальт “аархсан” нь энэ.

Эх сурвалж: Photonews.mn

“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024″ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024″ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.