Г.Тэмүүлэнг “шахаж”, лоозон барьсан залуус өрөөнийх нь хаалгыг дарж хадна гэж дөвчигнөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
Г.Тэмүүлэнг  “шахаж”,  лоозон барьсан залуус өрөөнийх нь хаалгыг дарж хадна гэж дөвчигнөв

Г.Тэмүүлэнг “шахаж”, лоозон барьсан залуус өрөөнийх нь хаалгыг дарж хадна гэж дөвчигнөв

МАН-ын залуучууд хоорондоо “зодолдож” байна. Тус намын дэргэдэх НАМЗХ-ны зарим гишүүд өчигдөр холбооныхоо ерөний нарийн бичгийн дарга, Уул уурхайн  дэд сайд Г.Тэмүүлэнд шахалт үзүүлэв. Ер нь сүүлийн өдрүүдэд түүн  “дайрах” ажил нь нэлээд эрчимтэй явагдлаа. Лоозон барьсан 20 орчим насны  залуус  өчигдөр яамных нь гадаа очиж, урьд нь өгсөн шаардлагынхаа хариуг авна гэж хашгиралдав. Тэдний зарим нь ажил тарсны дараа Г.Тэмүүлэнгийн өрөөг модоор дарж хадна гэж орилсон  нь цахим ертөнцийнхний жиргээний бас нэг аятайхан  сэдэв болов бололтой. Гэхдээ өрөөнийх нь хаалгыг  тэд дур мэдэн дарж хадаж чадсангүй. Ингэх эрх зүйн үндэс хийгээд  ёс зүйн боломж байхгүй л дээ.  

Г.Тэмүүлэн уг нь холбооныхоо тавдугаар их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахалсан юм билээ. Гэвч хурлаа хийх шийдлийг гаргаагүй байгаа аж. Ажлын хэсэг нь олон удаа хуралдсан ч хэзээ хэрхэн яаж их хурлаа хийх талаар тодорхой шийдэлд хүрээгүй  байжээ. Аливаа хурал угаасаа хамтын шийдэлд хүрдэг. Хурлын шийдвэр ганц хүний хувийн үзэмжээс бас  шалтгаалахгүй.  Хэрвээ тийм  дээр тулвал дарангуйллын хэлбэр рүү халтирдаг. Өөрөөр  хэлбэл, хурлын ардчилал  будаа болно гэсэн үг. Гэтэл “цөс  хөөрсөн” тэдгээр хэсэг залуус Г.Тэмүүлэнгээс  бүх юм болоод байна гэсэн утгаар  лоозон барин  орилж буй нь  мөн л өрөөсгөл мэт ажээ.

Нөгөөтэйгүүр Г.Тэмүүлэнгийн хувьд баян айлын “цатгалан” хүү гэдгийг бүгд мэднэ. Тэр “Эрдэнэт”-ийн захирал асан Ганзоригийн хүү бөгөөд мөнгө, нэр нөлөөгөөр нь  дэд сайд, НАМЗХ-ны нарийн бичгийн дарга гэсэн улс төр, олон нийт хосолсон  албан тушаалууд дээр “тарвалзаж” яваа эр л дээ. Иймэрхүү явдлыг монголчууд “даахгүй нохой булуу хураав” хэмээн ёгтолдог. 

Б.Отгонбаяр  

Эх сурвалж: Tumen.mn

Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ
Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.