Хан-Уулынхан МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 35 секунд
Хан-Уулынхан МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байна

Хан-Уулынхан МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байна

УИХ-ын 2016 оны сонгуульд Хан-Уул, Багахангай дүүрэгт МАН-аас Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, С.Оюунбилэг, Б.Энх-Амгалан нар нэр дэвшиж байгаа. Хан-Уул, Багахангай дүүрэгт нэр дэвшигчдийн мэдээг тоймлон хүргэж байна.

                                                        Ц.Нямдорж: АН авилгачдын биш аж ахуйн нэгжийн нурууг бөхийлгөв

УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойрогт МАН-аас  нэр дэвшигч Ц.Нямдорж “Ривер гарден” хотхоны иргэдтэй уулзлаа. Энэ үеэр Ц.Нямдорж хэлэхдээ “Авилгачдын нурууг бөхийлгөнө гэсэн АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд бизнес эрхлэгчдийг дарамтад орууллаа” хэмээсэн юм.  Түүнээс гадна Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүргийн иргэд,  “Гэгээнтэн” цогцолбор, “Оргил стар”-ын оршин суугчидтай уулзаж,  улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдлыг танилцууллаа.

1466241173_6394120554

Иргэд шүүхийн шинэчлэл нэрийдлээр иргэдийг хохироож байгааг туршлагатай хуульч Ц.Нямдоржид учирлаж байв.  Монгол Улсын энэ их өрийг хэрхэн тусгаар тогтнол, аюулгүй байдалдаа халгүйгээр даван туулах вэ гэдэг асуултыг уулзалт бүр дээр тодруулж байлаа. Иргэд нэр дэвшигч Ц.Нямдоржид итгэж байгаа учраас шийдэл, гарц хайсан асуултыг түүнд л тавьж байсан юм.

 

                                              Б.Энх-Амгалан 10, 16 хорооны иргэдтэй уулзав

УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалангийн  уулзалт  амжилттай болж байна. Хамгийн сүүлд гэхэд Хан-Уулын 10, 16 дугаар хорооны иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлыг нь сонссон байна. Бизнес эрхлэгчид худалдан авагчдын тоо буурсан гэж ярьж байв. Түүнчлэн ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эсэх, зөрүүг арилгах боломж бий юү гэхмэтчилэн асуултыг тодруулж байв. Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Энх-Амгаланд иргэд ам сайтай байгаа юм.

Түүнийг УИХ-ын гишүүн, сайд асан Т.Очирхүү ” УИХ-д гурван удаа сонгогдож сайдын алба хашиж явсан хүний хувьд хатуу ухаарсан зүйл бол улс төрд орж ирж байгаа залуусыг мэдлэг боловсролоос гадна ажлын дадлага туршлагтай байгаасай гэж хүсдэг юм. Гэвч энэ бодолд нийцэх залуус цөөн ажиглагдаж байдаг. Харин Б.Энх-Амгаланг Төрийн ажлыг анхан шатнаас нь хийж туршлагжиж яваа залуу гэж боддог. Ийм хүмүүст одоо хүндхэн ачааг үүрүүлэх цаг нь болсон” хэмээн дүгнэжээ.

                                             Д.Сарангэрэл: Ахмадууд тэтгэврийн зээлэнд дарлуулж байна

УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрог буюу Хан-Уул, Багахангай дүүрэгт нэр дэвшиж байгаа Д.Сарангэрэл иргэд сонгогчидтойгоо уулзсаар байна. Тэрбээр уулзалтын үеэрээ МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонссоор байгаа юм. Нэр дэвшигч Д.Сарангэрэл хэлэхдээ “Бид хүний төлөө бодлогоо чиглүүлэх цаг нэгэнт болжээ.Ахмадууд маань тэтгэврийн зээлэнд дарлуулж дууслаа.Хүний орчлонгоос өргүй буцмаар байна хэмээн бухимдаж байна.

Ахмад,залуу,дунд үеийн аль нь ч төрийн алдаатай бодлогын золиос болох учиргүй″ гэлээ. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан ахмадууд, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихийг зарим иргэн уриалж байлаа.

                                  С.Оюунбилэгт тойргийнх нь иргэд амжилт хүслээ

УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт нэр дэвшигч С.Оюунбилэг тойргийн иргэдийнхээ санаа бодлыг сонсож, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.  Түүнийг Яармаг худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр худалдаа эрхлэгчид ашиг орлого муутай, өндөр түрээс төлж амьдарч буйгаа дуулгав. Тиймээс “Монгол хүний амьдралын чанар, үнэлэмжийг сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна” хэмээн нэр дэвшигч С.Оюунбилэг хэллээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийн Ач санах тухай хуулийн төсөл боловсруулах, ахмадуудаа зөвлөхийн ажлын байраар хангах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зөрүүг багасгах зэрэг заалтууд багтсанд иргэд сайшаалтай хандаж байлаа. Түүнд тойргийнх нь иргэд амжилт хүслээ.

Ц.Тунгаа

Эх сурвалж: Монгол Ардын Намын сонгуулийн төв штаб

Мадоннагын нүцгэн зургууд
Мадоннагын нүцгэн зургууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.