Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш нар бөөстэй “дайн” зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш нар бөөстэй “дайн” зарлав

Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш нар бөөстэй “дайн” зарлав

Хот суурин газрынхны дунд бөөс гэдэг адын амьтан аль эрт устаж үгүй болсон мэт ярьцгаадаг байлаа. Социализмын үед хүний биед  тээгдэж  үрждэг энэ амьаны эсрэг томоохон  компанит ажил өрнүүлдэг байсан тухай хуучцуул өгүүлдэг.   Гэхдээ бөөсийг халдварт шар өвчнийг дарахад хэрэглэдэг гэдэг. Шар өвчин туссан хүнд өгөх гээд хотынхноос  бөөс олдохгүй болохоор нь шоронгийн хоригдлууд дээр давхиж очоод дарга, харгалзагч нартай нь найрч, арай ядан хэдэн бөөс авч халдвартын эмнэлэг рүү давхиж  байсан тухай  домог шиг юм хүүрнэх нэгэн ч бий.

Гэтэл энэхүү “ховордсон” амьтны тухай саяхан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгээс чих дэлслээ. Энэ үнэн гэдгийг тус цэцэрлэгийн ажилтнууд баталж байна. Эндэхийн дөрөв, таван ангийн хүүхдүүдээс  бөөс  гарчээ. Мэдээж хэрэг, эцэг эхчүүд, гэр бүлийнхнийх нь арчаагүй байдалтай холбоотой биз.  Их хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, соёл түгж, шинэ иргэншил цогцолж байхад бөөснөөс салаагүй айл өрх байна гэхэд итгэмээргүй ч яах аргагүй ийм явдал болоод  байгаа аж. Хүний суга, цавь, умдаг, толгойн үсэнд голцуу өсч үрждэг, улмаар хижиг болон бусад халдвар өвчний үүр уурхай болдог бөөсний эсрэг иргэд хувийн ариун цэврийн дэглэм сахин тэмцэж  ирсэн. Тиймээс Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд  ойрын өдрүүдэд бөөстэй тэмцэх ажил өрнүүлээд тун завгүй байгаа юм байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

 

З.Мэндсайхан: Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 70%-ийг дотоодоосоо хангах боломж бүрдэж байна
З.Мэндсайхан: Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 70%-ийг дотоодоосоо хангах боломж бүрдэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.