2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдсон ч ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат ирэх Пүрэв гаригт УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.
Тэрбээр УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд өнгөрсөн есөн сарын турш хоригдож саяхан суллагдсан.