ОХУ-ын “Зенит” ганцаараа зуун хувийн амжилттай явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
ОХУ-ын “Зенит” ганцаараа зуун хувийн амжилттай явж байна

ОХУ-ын “Зенит” ганцаараа зуун хувийн амжилттай явж байна

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хэсгийн гурав дахь тоглолтууд боллоо. Уржигдар шөнө “Е” хэсэгт Испанийн “Барселона”-Беларусийн “БАТЭ”-г 2:0-ээр хожиж, Италийн “Рома”-Германы “Байер Ливеркузен” 4:4-өөр тэнцсэн. Мөн “F” хэсэгт Английн “Арсенал” хүчтэй өрсөлдөгч Германы “Бавари Мюнхен”-г 2:0, Грекийн “Олимпиакос”-Хорватын “Динамо Загреб”-ыг 1:0, “G” хэсэгт Португалын “Порту”-Израйлийн “Маккаби”-г 2:0-ээр хожиж, Английн “Челси”-Украйны “Димано Киев”-тэй 0:0-ээр тэнцсэн байна. Харин “Н” хэсэгт ОХУ-ын “Зенит”-Францын “Лион”-г 3:1, Испанийн “Валенсиа”-Белгийн “Гент” багийг 2:1-ээр тус тус хожсон.

 

Харин урд шөнө “А” хэсэгт “Мальмё”-“Шахтёр” 1:0, “Реал Мадрид”-“ПСЖ” 0:0, “В” хэсэгт “Вольфсбург”-“ПСВ Эйндховен” 2:0, “Манчестер Юнайтед”-“ЦСКА” 1:1, “С” хэсэгт “Атлетико Мадрид”-“Астана” 4:0, “Галатасарай”-“Бенфика” 2:1, “D” хэсэгт “Манчестер Сити”-“Севилья” 2:1-ээр хожиж, “Ювентус”-“Боруссия Мончебладхач” 0:0-ээр тэнцсэн байна.

 

Өмнөх хоёр тойрогт Грекийн “Олимпиакос-т 3:2, Хорватын “Динамо Загреб”-т 2:1-ээр ялагдаад байсан алдарт “Арсенал” клуб талбай дээрээ “Бавари Мюнхен”-г 2:0-ээр буулган авлаа. “Их буучид”-аас О.Жиру, М.Өзил нар хожлын гоолуудыг оруулсан байна. Ингэснээр энэ хэсэгт “Бавари Мюнхен”, “Олимпиакос” 6, “Арсенал”, “Динамо Загреб” тус бүр 3 оноотой болов.

 

Энэ улиралд ОХУ-ын “Зенит” хэсэгтээ гайхалтай тоглолт үзүүлж байна. Уг нь “Н” хэсэгт тус тэмцээний 2000, 2001 оны дэд аварга Испанийн “Валенсиа”, 2010 онд хагас шигшээд үлдэж байсан хүчирхэг Францын “Лион” клубууд багтсан. Гэтэл даруухан “Зенит” баг эхний гурван учараагаа дараалан хожиж, хэсгээ тэргүүлж эхэлсэн. Одоо үлдсэн гурван тоглолтоос нэг хожил авахад л “Зенит” хасагдах шатанд үлдэх нь тодорхой болно.

 

Бусад багуудын хувьд гурав дараалан хожиж чадаагүй юм. “А” хэсэгт Испанийн “Реал Мадрид” хүчирхэг байгаа ч Францын “ПСЖ”-ийн талбайд зочлон тоглож, 0:0-ээр тэнцсэн аж. Мөн Английн багууд бага зэрэг сэргэлт авч, “Сити” өрсөлдөгчөө хожсон. Харин “Ман.Юнайтед” өрсөлдөгч багтайгаа эвийн гэрээ байгуулж, хэсгийн хоёрт бичигдлээ.

 

Дөрөвдүгээр тойргийн тоглолтууд ирэх сарын 3, 4-нд болно. Энэ тойрогт Германы “Бавари Мюнхен”-Английн “Арсенал”, Испанийн “Реал Мадрид”-Францын “ПСЖ гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна.

 

Г.Төмөр

 
 

- See more at: http://www.unen.mn/content/55520.shtml?alias=sport#sthash.lFQOSldl.dpuf

Суварга хайрханы зэрлэг гахайнууд “эргэн иржээ”
Суварга хайрханы зэрлэг гахайнууд “эргэн иржээ”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.