Ч.Ану өөртэй нь холбоотой мэдээлэлд тайлбар хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 27 секунд
Ч.Ану өөртэй нь холбоотой мэдээлэлд тайлбар хийв

Ч.Ану өөртэй нь холбоотой мэдээлэлд тайлбар хийв

Хэдхэн сарын өмнө гоо сайхнаараа хохирсон нэгэн бүсгүй хэвлэлийнхэнд хандсан билээ. Тэрээр Солонгос-Монголын хамтарсан хувийн эмнэлэг болох “Алтан зүү” гэх гоо сайхны мэс заслын эмнэлэгт дуучин Ч.Анугаар дамжуулан нүүрэндээ алтан утас суулгуулсан байдаг. Гэтэл удаа ч үгүй хэдхэн сарын дараа алтан утас нүүрнээс нь гарч, нүүрэнд нь саажилт өгсөн талаар хохирогч өөрөө мэдээлэл өгч байсан удаатай. Түүнчлэн зуучилж өгсөн Ч.Ану надаас уучлалт гуйгаагүй, утсаар залгахаар утсаа авахгүй алга болдог гэж ярьж байсан юм. Тэгвэл дуучин Ч.Ану өөрийн тайлбараа хийжээ. 

Тэрээр “Би тэр охинд сайхан сэтгэлээр тусласныхаа хариуд зуучлагч гэх нэрийг зүүх болов. Анх тэр охин над руу "Өөр шиг чинь болмоор байна. Алтан утас хаана хийлгэсэн бэ? Надад хийлгээд өгөөч” гэж гуйдаг үнэхээр эелдэг, хөөрхөн ааштай охин байсан. Олон удаа надаас хүссэн болохоор би "Алтан зүү” эмнэлгийн утасны дугаарыг өгч, сүүлд нь алтан утас суулгуулах мөнгө нь хүрэлцэхгүй байна гэхэд нь "Миний найз байгаа юм. Үлдэгдэл мөнгөө цувуулаад өгнө” гэж хүртэл ярьж өгч тусласан. Энэ охин уруул, хамар, давхраа, хацар зэрэгтээ олон удаа гоо сайхны хагалгаа хийлгэсэн, тэгэх бүрийдээ сэтгэл ханамжгүй үлдэж, хэл ам хийж байсан нь энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм байна лээ. Тиймээс прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгосон байх гэж бодож байна. Миний хувьд хүнд тусласан минь л буруу биш юм бол надад буруудах зүйл байхгүй. Би солонгос хэл мэдэхгүй, хагалгаа хийсэн эмчийг нь ч танихгүй. Тиймээс Солонгост байгаа тэр эмчийг би олж өгч чадахгүй шүү дээ. Миний нэр хүндэд халдаад байна. Тиймээс би шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байгаа” гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

Эротик өгүүллэг: Сэтгэл зүрхэнд хургасан бүхнээ сэгсэрч хаяхаар шийдсэн минь + 18
Эротик өгүүллэг: Сэтгэл зүрхэнд хургасан бүхнээ сэгсэрч хаяхаар шийдсэн минь + 18
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.