Эх оронч сэтгэл дутахад улс үндэстэн устана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Эх оронч сэтгэл дутахад улс үндэстэн устана

Эх оронч сэтгэл дутахад улс үндэстэн устана

Сонгууль дөхөхөөр эрх мэдлээ хадгалж, луйвраа үргэлжлүүлэхийн тулд “Өөдрөг байцгаая, сайныг харцгаая, инээмсэглэцгээе ...” гэж ээлжит тархи угаалт эхлүүлжээ. Болохгүй юм ярьвал сонсох хүн биш гэх шиг. Болохгүй байсан ч үүнээс өөр замгүй гэсэн олон нийтийн ховсдолт явуулна.

“Өөдрөг бай, сайныг хар” гэдэг бол зүгээр нэг хоосон үг бөгөөд хоосон толгойнуудын хэлдэг үг юм. Жаахан юм хардаг, ядахдаа 10 жилийн цаадахыг боддог хүнд бол санаа зовох юм олон байна. Өнөөдөр сайн юм байна уу? Байна. Тэрийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ бид болсон явдлын сайн эсвэл муу талыг барьж төвлөрөх биш, харин болж байгаа явдлын цаад мөн чанар, болзошгүй үр дагавар дээр анхаарах ёстой юм. Язгуураасаа суралцья.

Гэгээрэл үгүй боловсорсон солиотын уушги, зүрх эрүүл байж болно. Тэглээ гээд тэр солиотой юм хийхгүй гэсэн үг биш юм. Хатгаа туссан нөхрийн гарын ариун цэврийг магтаад хэрэггүй. Дархлааг нь үгүй хийсээр фитнес зөвлөөд хэрэггүй. Солиотой баруунжсан залуусаар энэ улс үндэстэн хангалттай тоглууллаа. Гажуудлыг эмчилье гэвэл гажуудал дээрээ анхаарлаа хандуулья. Баруун ярьж, ардчилал улиглагчдаас болгоомжил.

Өнөөдөр Монголын нийгэм өвчтэй байна. Зөвхөн Монголын асуудал уу? Үгүй. Хөрөнгө мөнгөний төлөө хүн төрөлхтөнд тулгасан хөрөнгөтний тогтолцооны гажуудал юм. Хорт чулууг холоос чулуудна. Оношийг зөв тогтоолгүй эмчилгээ үр дүнгүй.

Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч мэдлэг боловсролтой, ухаантай хэн ч, ямар ч нам эвсэл, юуг ч өөрчлөж чадахгүй нь өнгөрсөн түүх. Дахиад 25 жил болох уу. Энийг эс хүлээвээс хөрөнгөтний төлөө зүтгэдэг, эх орноо зарсан ээлжит зомби л болно. Эх оронч сэтгэл дутахад ямар ч улс үндэстэн аажмаар устаж үгүй болсоор ирсэн нь үнэн түүх. Тэр цагт ямар ч их мөнгө, өндөр хөгжил байгаад авралгүй.

Эмч, уулчин Л.Баярсайхан

Эх сурвалж: www.sonin.mn

2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болжээ
2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.