Г.Уянга: Ж.Капла нарыг уучилж болсон юм чинь Ц.Мөнхбаярыг ч уучилж, суллах ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Г.Уянга: Ж.Капла нарыг уучилж болсон юм чинь Ц.Мөнхбаярыг ч уучилж, суллах ёстой

Г.Уянга: Ж.Капла нарыг уучилж болсон юм чинь Ц.Мөнхбаярыг ч уучилж, суллах ёстой

УИХ-ын гишүүн Г.Уянга нар мэдээлэл хийхдээ дээрх үгийг  тун шазруун,  тод хэллээ. УИХ-д бие даагч гишүүд ч “Саусгоби сэндс”-ийн Ж.Капла нарын 35 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд тэднийг ял эдэлж байхад нь суллаж явуулсан нь хуульд нийцэхгүй гэлээ. Тиймээс   Ж.Капла, Дэвид, В.Кажуком нарыг  уучилсан Ц.Элбэгдоржийг эсэргүүцэж байгаа аж.

Усаа хамгаалахын төлөө олон жил тэмцэж, адаг сүүлд нь гэмтэн болж ял эдэлж суугаа Ц.Мөнхбаярт уучлалт үзүүлэх нь шударга ёсонд илүү нийцтэй хэмээн тэд  үзжээ. Ц.Мөнхбаяр нарын тэмцэл, шаардлагын дагуу Дээд шүүхийн тогтоол гарч, “Урт” нэртэй хуулийг  хэрэгжүүлж  ажиллахыг  тухайн үед Засгийн газарт даалгасан байв. Гэтэл Дээд шүүхийн уг тогтоолыг  Сү.Батболдын Засгийн газрын үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төөрөөд яахавдээ GEONET GPS
Төөрөөд яахавдээ GEONET GPS
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.