Дуураймал бараануудыг хил дээр хурааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Дуураймал бараануудыг хил дээр хурааж байна

Дуураймал бараануудыг хил дээр хурааж байна

 

Томоохон худалдааны төв, захуудаар Adidas, Nike, Jordan, Gucci, LV зэрэг нэртэй брендүүдийн жинхэнэ, хуурамчийг нь ялгахын аргагүй бэлэн бараанууд ихээр зарагдах болсон. Тэгвэл  БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн тохиолдолд баримт, тасалбар зэргийг хадгалахыг санууллаа. 

Учир юу гэвэл “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брендийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэлгүй гааль, хяналтын байгууллагууд хураан авах эрхтэй болсон байна.

Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа таваараа хураалгаж, эд материалаар хохирох явдал гарч байгаа гэдгийг Гадаад хэргийн яам, Консулын газраас анхаарууллаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
 Дэлхийн эрдэнэ
Дэлхийн эрдэнэ "Эргэлийн зоо" Дорноговийн долоон гайхамшиг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.