Экс гишүүн Д.Очирбатын балгаар эрүүл мэндийн салбарт эхэлсэн 1 сая төгрөгний торгуулийг Д. Ганбат гишүүн 80 сая төгрөгөөр торгох ял болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 40 секунд
Экс гишүүн Д.Очирбатын балгаар эрүүл мэндийн салбарт эхэлсэн 1 сая төгрөгний торгуулийг Д. Ганбат гишүүн 80 сая төгрөгөөр торгох ял болгожээ

Экс гишүүн Д.Очирбатын балгаар эрүүл мэндийн салбарт эхэлсэн 1 сая төгрөгний торгуулийг Д. Ганбат гишүүн 80 сая төгрөгөөр торгох ял болгожээ

Монгол улсын их хурал 2011 онд Эрүүл мэндийн салбарын эцэг хууль гэж хэлж болох Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийг баталсан билээ. Тухайн үед энэ хуулийг боловсруулж, улсын их хуралд өргөн барих үйл явцын ажлын хэсгийн ахлагч нь УИХ-н гишүүн асан Д.Очирбат байжээ. Эрүүл мэндийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.  Дээрх байгууллагуудын эсэргүүцлийн гол шалтгаан нь анх удаа эрүүл мэндийн салбарын орчинд хариуцлагыг мөнгөн торгуулаар ноогдуулах үзэл баримтлал нэвтэрч эхэлсэнд байлаа. Тухайлбал эмчлэх зөвшөөрөлгүй байж хүн эмчилсэн, сувилах зөвшөөрөлгүй байж сувилагч хийсэн тохиолдолд 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгох, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнд яаралтай тусламж үзүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэнд бол нэг сая төгрөгөөр торгох заалт оруулсанд дээрх төрийн болон төрийн бус байгууллагууд экс гишүүн Д.Очирбатыг хүний эмч хүн байж салбараа бодсонгүй хатуу хууль гаргасан гэж гомдоллож, хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байлаа. Мэдээж хүний эрүүл мэнд гэдэг өндөр хариуцлага болоод л ийм юм гарсан байх. Гэтэл энэ мөнгөөр торгох арга хэмжээ тэдэнд багадсан бололтой сүүлийн үед хэл ам тасрахгүй байгаа эрүүл мэндийн салбарыг идэвхжүүлэх нэг хууль боловсруулагдаж гарсан нь “Эрүүгийн тухай” хууль. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан бөгөөд 13 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа. Монгол улсын засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж Улсын их хурлаар батлуулсан билээ. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаатай уялдан хүмүүсийн зан үйлд гарч байгаа нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах цаг үеийн шаардлагатай тулгарч байсан нь дамжиггүй. Энэ хууль 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх энэ хуулийн зарим заалт нь эрүүл мэндийн салбарт ажиллагсадын сэтгэл санаад хүндээр нөлөөлөөд зогсохгүй тэдний нэр төрд халдаж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа билээ. Нөгөө талаар ард иргэдийн зүгээс эмнэлгийн мэргэжилтнүүдтэй шүүхдэх асуудал нэмэгдэж төрийн алба данхайх, шүүх эрх мэдлийн орон тоо ч нэмэгдэж мэдэх нь. Сүүлийн хэдэн өдрүүдэд эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж буй эрүүгийн тухай хуулийн зарим заалт нь хатуухан болж байгаа талаар хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөд хүчээ авч байна.

Эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд зогсч, энэлж шаналан өвдөж зовсон өвчтөнийг эмчлэх үүрэг хүлээсэн эмч, мэргэжилтнүүдийн эсрэг буюу тэдэнд “халтай” халгаатай хуулийн төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Энэ нь өвчтөнд хүнд гэмтэл учруулсан эсхүл нас барсан тохиолдолд  1-3 жил эмчлэх эрхийг заавал хасч,  70-80 сая төгрөгөөр торгоно. Хэрвээ энэ мөнгийг хохирогчийн талд төлж чадахгүй бол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэж заажээ.

Эрүүл мэндийн салбараас төрсөн улс төрч гэгддэг хүний их эмч, УИХ-н гишүүн асан Д.Очирбатын үед эмч, мэргэжилтнүүдийг ажлын хариуцлага алдсаны улмаас 1 сая төгрөгөөр торгож эхлүүлсэн ажлыг УИХ-н гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын үед  80 сая төгрөгийн торгуулийн ял болж өөрчлөгдөж байна. Энэ хуулийг хэрэгжихээс нь өмнө өөрчлөхийг эмнэлгийн ажилчид шаардаж гарын үсэг цуглуулах ажил хаа сайгүй өрнөж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн Д.Гантөмөр 

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн vйл ажиллагааг шалгана
“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн vйл ажиллагааг шалгана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.