“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 27 секунд
“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа”  хэлэлцүүлэг боллоо

“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг боллоо

“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Эхний ээлжинд Баянхошуу дэд төв ашиглалтад орж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Гарааны компаниуд оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа хийлгэсэн байгууллагууд" байдаг. Тиймээс гарааны бизнес эрхэлдэг компаниудыг тусад нь статустайгаар бүртгэхгүй бол ХХК гээд адилхан бүртгэдэг. Ингэж бүртгэж чадвал эдгээр компаниудыг татвараас чөлөөлөх боломжтой болно. Монгол Улс гарааны бизнесийг дэмжсэн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах шаардлагатай. Үүнийг УИХ-ын гишүүд санаачлан хууль өргөн барихаар ажиллаж байна. 2019 онд баталсан Инновацын хуульд мэдээллийн технологийн компаниудын татварын дэмжлэг, төрөөс бодлогоор дэмжих, гарааны компаниудын хувьцаа арилжих боломжийг нээх, хамтын оффисыг анх удаа бүртгэлжүүлэх, хуульд гарааны компаниудыг тодорхойлж өгсөн зэргийг тусгасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллахад нийслэлд байгуулагдаж буй дэд төвүүд хамгийн их оролцоотой юм” гэв.
Газрын дарга Б.Мөнх-Оргил "Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компаниудыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилгоор Улаанбаатар инновацын төвийг байгуулсан. Гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Түүнээс гадна Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна. Дэд төвд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан. Иргэд 365 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Удахгүй Сэлбэ дэд төв ашиглалтад орно. Гарааны бизнес эрхэлж буй иргэд дэд төвүүдэд хүрэлцэн ирж, дундын оффисоор үйлчлүүлэх бүрэн боломжтой"-г онцоллоо.
 
ХӨХ БАР ӨДӨР
ХӨХ БАР ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.