Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулж байжээ

Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулж байжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүд тус сангийн мөнгийг хууль бусаар зарцуулж байсан нь илэрчээ.

 

Тодруулбал зөвлөлийн гишүүд 2013 онд сумынхаа 90 жилийн ойн арга хэмжээнд зориулж тус сангаас сумын Засаг даргын орлогч Д.Өнөрболдын нэр дээр 10 сая төгрөгийн зээлийг зориулалтын бусаар гаргуулж зарцуулсныг АТГ-аас илрүүлсэн байна.

 

Мөн  Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан нь төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг ахлан ажиллах явцдаа бусдын гуйлтаар журамд заасан шаардлага хангаагүй болон өөр сумын иргэний хүсэлтийг үндэслэн зээл олгож байжээ. 

 

Тиймээс АТГ-аас "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг боловсронгуй болгох,  төсөл үр дүнтэй хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаарх албан бичгийг Аж үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна.

Эхний дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 923.4 сая ам.долларыг төвлөрүүлнэ
Эхний дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 923.4 сая ам.долларыг төвлөрүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.