Яагаад “A” оюутнууд “C” оюутнуудын ажилтан болж, “B” оюутнууд төрд ажилладаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 42 секунд
Яагаад “A” оюутнууд “C” оюутнуудын ажилтан болж, “B” оюутнууд төрд ажилладаг вэ?

Яагаад “A” оюутнууд “C” оюутнуудын ажилтан болж, “B” оюутнууд төрд ажилладаг вэ?

“Баян аав ядуу аав” номын зохиогч Robert T. Kiyosaki эдгээр асуултаар нэрлэсэн номоо 2012 онд гаргасан. Энэ номоо эцэг эхчүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох гарын авлага ч гэж нэрлэдэг. Энэ номын гол агуулгыг Та бүхэнтэй хэсэгчлэн хуваалцаж байна. Номыг нүүр, гарчгаар нь бүү дүгнэ гэдэг.

Тухайн номын хувьд энэ үг илүү тохирно. Та яарч дүгнэлт хийхээсээ өмнө гол утга агуулгыг нь гүнзгий ойлгоорой гэж зөвлөе. Яагаад санхүүгийн боловсрол чухал болохыг сонирхолтой хэлбэрээр өгүүлснээрээ онцлог, сонирхолтой өгүүлэмжтэй ном юм. Насаараа, уламжлалт боловсролын бүх түвшинд нь суралцсан, ингэхдээ “А” оюутан байхын төлөө явж ирсэн хувь хүний хувьд боловсролын систем, түүний үр өгөөж, карьер замнал, цалин хөлсөнд үзүүлэх нөлөөг үгүйсгэхгүй. Гэхдээ санхүүгийн боловсролын ач холбогдол, түүнийг “A” оюутны авьяастай хослуулж чадвал илүү том амжилт, сайхан дэлхийд хүрэх боломжтой гэсэн санаа нь маш чухал юм.

“Тэрээр мөнгөний тухай яагаад сургуульд заадаггүйг үргэлж гайхаж ирсний зэрэгцээ, багш нар байнга "Ажилд орохын тулд сургуульд яв. Сургуульд явахгүй бол сайн ажил олдохгүй" гэж хэлдэг байснаар номоо эхлүүлсэн. Энэ нь түүнийг багш нараасаа "Ажилд орох шалтгаан нь мөнгө олох биш гэж үү? Хэрэв мөнгө нь ажилд орох зорилго юм бол яриандаа шууд орж, мөнгөний тухай л зааж өгч болохгүй гэж үү?" гэж асуухад хүргэдэг байжээ. Энэ асуултдаа хариулт авч байгаагүй нь энэ номоо бичих сэдэл болсон гэдэг.

Өнөөдөр залуус бизнес эрхлэгч болохыг хүсэж байна. Харин одоогийн сургуулийн систем хүүхдүүдийг ажилтан болоход л бэлтгэж байна. Тийм ч учраас сургуулийн багш нар болон олон эцэг эхчүүд "сайн, өндөр цалинтай ажилд орохын тулд сургуульд яв" гэж хэлдэг. Харин цөөхөн эцэг эх, багш нар л "Сайн, өндөр цалинтай ажлын байр бий болгож сурахын тулд сургуульд яв" гэж хэлдэг.

Ажилтны ур чадвар, бизнес эрхлэгчийн ур чадварын хооронд асар их ялгаа бий. Бизнес эрхлэхэд шаардагдах ур чадварыг ихэнх сургуулиудад заадаггүй. Санхүүгийн боловсролын дутмаг байдал нь яагаад ихэнх хүмүүс ажилтан хэвээр үлдэх гол шалтгаан юм. Санхүүгийн боловсролгүйгээс ихэнх ажилтнууд ажлаа алдах, цалингаа тогтмол авахгүй байх, эсвэл зүгээр л бүтэлгүйдэх вий гэх айдастай байдаг.

Сургуулиуд бизнес эрхлэгч болох мөрөөдөл, тэр нь хүчирхэг, инновацлаг үндэстний суурь гэдгийг мартсан бололтой. Асуудлын гол нь боловсролын систем оюутнуудыг "А" оюутнууд (академик) эсвэл "В" оюутнууд (хүнд сурталтан) болгон сургаж байна. Сургуулиуд залуучуудаа "С" оюутан буюу капиталистууд болгож сургахгүй байна. Эдгээр "С" оюутнууд л бизнес эрхлэх замаар капитализмын бамбарыг үүрч, шинэ ажлын байр бий болгодог юм. Өнөөдөр бизнес эрхлэгчдээс асуувал, ихэнх нь хүнд суртал капитализмын энтрепренёр сэтгэлгээг устгаж байгааг хэлэх болно. Тэд мөн залуу төгсөгчид ажлын орчинд шаардагдах ур чадваргүй гэж хэлэх болно. Үнэндээ олон хүмүүс капиталистуудын талаар "муу хандлагатай" байдаг.

skip-share

Томас Эдисон, Уолт Дисней нар ахлах сургууль төгсөөгүй бол, Стив Жобс, Марк Зукерберг нар коллеж төгсөөгүй.

Ихэнх гүйцэтгэх захирлууд (CEO) “жинхэнэ капиталист” биш. Тэд бол “ удирдлагын капиталистууд” буюу жинхэнэ бизнес эрхлэгчдийн ажилтнууд бөгөөд бизнест санхүүгийн оролцоогүй, хөрөнгө оруулалтгүй ажилчид гэдэг ангилалд багтдаг. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид болох Томас Эдисон, Уолт Дисней нар ахлах сургууль төгсөөгүй бол, Стив Жобс, Марк Зукерберг нар коллеж төгсөөгүй. Шилдэг сургуулиудыг төгссөн ихэнх "А" оюутнууд "жинхэнэ капиталистууд" гэхээсээ илүү "удирдлагын капиталистууд" буюу ажилчид болдог. Гэхдээ чухам эдгээр “удирдлагын капиталистууд” (ихэвчлэн "А" зэрэглэлийн оюутнууд) өндөр цалинтай ажилд орж, капитализмд муу нэр зүүлгэдэг нөхөд юм.

“Удирдлагын капиталистууд” болон “жинхэнэ капиталистууд”-ын ялгааг олон хүмүүс ойлгодоггүй. Сая сая хүмүүс ажилгүй, гэр оронгүй, тэтгэврийн сан дах хуримтлалаа алдаж байхад гүйцэтгэх захирлууд (“Удирдлагын капиталистууд”) асар их хэмжээний урамшуулал авч байсныг бодоод үзээрэй. Энэ одоо манай сургуулиудын шилдэг, тархитай залуустаа зааж сургадаг зүйл хэрэг үү? Харамсалтай нь хариулт нь "Тийм" юм. Манай сургуулиуд капитализмыг муу нэртэй хутгаж байна, учир нь тэдний зааж байгаа зүйл бол жинхэнэ капитализм биш юм.

Харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ ангидаа тэргүүлж төгсөөд 26 насандаа Fortune 500-д багтдаг компанип 6 оронтой цалинтай ажилд орж, шатаар өгсөж эхлэхэд нь бахархдаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ Стив Жобс, Томас Эдисон зэрэг “жинхэнэ капиталист”, бизнес эрхлэгч гэхээсээ илүү “менежментийн капиталист” болгон сургахад л анхаарч байна. Тэрээр өнөөдрийн сургуулиудад дараах байдлаар шүүмжлэлтэй хандсан:

- Сургуулиуд өгөөмөр сэтгэлийг бий болгох бус, шуналыг өдөөх дээр илүү анхаарч байна.
- Сургуулиуд "Би бусдад үйлчлэх замаар хэр их мөнгө олох вэ?" бус "Би хэр их мөнгө олох вэ?" гэдгийг зааж байна.
- Сургуулиуд өндөр цалинтай ажлын байр бий болгохоос илүү өндөр цалинтай ажил олох зорилгод илүү чиглэж байна.
- Сургуулиуд яаж компани болон корпорацийн шатыг хэрхэн бий болгохоос илүүтэй корпорацийн шатаар авирахыг зааж байна.
- Сургууль нь санхүүгийн эрх чөлөөнөөс илүү ажлын байрны аюулгүй байдалд төвлөрдөг тул ихэнх ажилтнууд "ажлаа алдахаас" айж амьдардаг.
- Сургуулиуд мөнгөний талаар юу ч заадаггүй, иймээс сая сая хүмүүс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг хөтөлбөрүүдэд итгэдэг. Мөн сая сая хүмүүс эх орондоо хүчин зүтгэхийн тулд биш, харин тэтгэвэрт гарах, эрүүл мэндийн тэтгэмж авахын тулд төрийн болон цэргийн албанд ажилд ордог.

Эцэг эхчүүдийн асуух ёстой гол асуулт бол: Сургуулиуд миний хүүхдийг бодит амьдралд бэлтгэж байна уу? Хариулт нь "Үгүй". Санхүүгийн боловсролгүй бол таны хүүхэд сургуулиас “нүцгэн” гарна. Тэр "А" оюутан байж магадгүй ч тэд “хувцасгүй эзэн хаан” шиг амьдралыг туулж магадгүй.

Сургуулийн ихэнх багш нар бол агуу хүмүүс. Асуудал нь ихэнх багш нар, эцэг эхчүүд ижил боловсролын тогтолцооны бүтээгдэхүүн юм. Олон багш нар бухимдаж, өөрчлөлт хийхийг шаардаж байна. Харамсалтай нь, боловсролын салбар нь өөрчлөлт хамгийн удаан хийгддэг салбаруудын нэг юм шиг санагддаг. Боловсролын салбарын өөрчлөлт нэвтрэх хугацааны хоцрогдол 50 жил гэдэг нь боловсролын систем энэ номын санал болгож буй өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс өмнө өнөөдөр сургуульд орж байгаа хүүхдүүд өвөө, эмээ болно гэсэн үг.

Хэрэв энэ хоцрогдлыг тооцвол энэ номд орсон санаанууд ихэнх ангиудад орох хүртэл 2065 оныг хүлээх шаардлагатай. Бид ийм удаан хүлээгээд суух боломжгүй. Иймд энд дурдагдах санаа, хичээлүүдийг хүүхдүүддээ зааж өгснөөр та хүүхдэдээ санхүүгийн сайн эхлэлийг одооноос тавьж чадна.

Бодит амьдрал дээр “С” оюутан “А” оюутныг яаж ялдаг вэ? Мэдээж тэд “А” оюутны суралцдаггүй зүйлийг, тэр дундаа санхүүгийн боловсролыг суралцах замаар энэ ялалтад хүрдэг. Энэ номд хүүхдүүдийг сургуулиа орхих ёстой, эсвэл сургууль чухал биш гэж гэсэн санаа байхгүй. Боловсрол маш чухал.

Харин дараах асуултуудын хариултыг бодох ёстой: Ямар боловсрол олгох вэ? Таны хүүхдийн боловсрол тэднийг хаана хүргэх вэ? Таны хүүхдийн боловсрол ирээдүйн амьдралд нь бэлтгэх үү? Сайн боловсрол нь таны хүүхдийн санхүүгийн аюулгүй байдалд туслах уу?

skip-share

Номын зохиолчийн санхүүгийн боловсрол есөн настайгаасаа эхэлсэн. Энэ нь баян ааваас эхлэлтэй бөгөөд тэр жинхэнэ аав нь биш, харин хамгийн сайн найзынх нь аав байсан.

Энэ ном нь сургуульд заадаггүй боловсролын тухай юм. Энэ нь ажил, төрөөс тэтгэвэр авах шаардлагагүй замд оруулах тухай юм. Энэ нь оргилд байгаа хэн нэгний төлөө ажиллахаас илүү оргилд өөрөө гарах тухай юм. Хүүхдүүд зөвхөн хоёр төрлийн боловсролд анхаарлаа төвлөрүүлж ирлээ:

1. Эрдмийн боловсрол: Энэ боловсрол нь унших, бичих, математикийн бодлого бодох ерөнхий ур чадварыг дэмждэг. Энэ бол маш чухал боловсрол юм.
2. Мэргэжлийн боловсрол: Энэ боловсрол нь амьжиргаагаа залгуулах илүү нарийн мэргэшсэн ур чадварыг олгодог. Шилдэг оюутнууд болох "А" оюутнууд эмч, нягтлан бодогч, инженер, хуульч эсвэл бизнесийн удирдах албан тушаалтнууд болдог. Энэ түвшний бусад сургуулиуд нь механикч, барилгын ажилчин, тогооч, сувилагч, нарийн бичгийн дарга, компьютерын программист болох хүсэлтэй оюутнуудад зориулсан сургалт явуулдаг.

Одоо харин ямар боловсрол дутаад байна вэ гэвэл:

3. Санхүүгийн боловсрол: Энэ бол манай сургуулийн тогтолцоонд байдаггүй боловсролын түвшин юм. Энэ бол ирээдүйн боловсрол юм. Дахин хэлэхэд бид хүүхдүүдэд сургуульд явж ажил олж, мөнгөний төлөө ажиллахыг зөвлөдөг ч мөнгөний талаар бараг юу ч заадаггүй. Оюутнуудын 90 хувь нь мөнгөний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг бол багш нарын 80 хувь нь энэ хичээлийг заахдаа тийм ч таатай байдаггүй. Хэзээ нэгэн цагт санхүүгийн боловсрол нь бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт багтах болно, гэхдээ ойрын ирээдүйд биш гэдэг нь гунигтай мэдээ.

Номын зохиолчийн санхүүгийн боловсрол есөн настайгаасаа эхэлсэн. Энэ нь баян ааваас эхлэлтэй бөгөөд тэр жинхэнэ аав нь биш, харин хамгийн сайн найзынх нь аав байсан. Тэрээр Monopoly тоглоомыг боловсролын хэрэглүүр болгон ашигласан бөгөөд хичээлийн дараа хэдэн цаг тоглодог байжээ.

Хүүхдүүд тоглох, турших, давтан хийх замаар хамгийн сайн суралцдаг. Харамсалтай нь, ихэнх сургуулиудад хүүхдүүдийг ширээний ард томоотой суугаад, дараа нь гэртээ ирээд сууж (дахин) гэрийн даалгавраа хийх замаар суралцах ёстой гэж үздэг. Иймд гэр орноо идэвхтэй суралцах газр болгож, хүүхдүүдийнхээ санхүүгийн боловсрол, авьяасыг сэрээцгээе!”

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ …

Нэгдүгээр сарын зурхай
Нэгдүгээр сарын зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.