Гадаадад суугаа Монгол иргэд "сонгуульд оролцохгүй"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
Гадаадад суугаа Монгол иргэд “сонгуульд оролцохгүй“

Гадаадад суугаа Монгол иргэд “сонгуульд оролцохгүй“

2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгүүлж, үнэмлэхээ гардаж авсан билээ. СЕХ-оос мэдээлж буйгаар энэ удаагийн сонгуульд 12 нам гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 иргэн нэр дэвшжээ. Үүний 129 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Харин нийт нэр дэвшигчдийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших аж.

Намуудын тухайд МАН-аас 76, Ардчилсан намаас 76, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс 44, Иргэний зориг ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, Хаан сонголт эвсэл 9, Бүгд найрамдах нам 36, Социал демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Ардчилсан хөдөлгөөний намаас 3, МАХН-аас 71, Ард түмнээ хайрлая намаас 13 зэрэг нэр дэвшигч байгаа юм.

Тэгвэл энэ жилийн сонгуульд гадаадад амьдарч буй Монголчууд оролцох эрхээ боомилуулсан. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын удирдлагад сургалт өгөх үеэрээ "Сонгуулийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэн, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахин ажиллаж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээсэн. Гэсэн ч хуулийг шахуу хугацаанд өөрчлөлт оруулсан тул гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэд саналаа өгөх эрхийг нь хасав.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн, дээрх зүйл заалтуудыг өнгөрсөн сарын 22-ний өдөр хүчингүй болгосон юм.

Энэхүү цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авч, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсах байсан ч амжилгүй чуулган завсарласан. Өмнөх сонгуулиудад гадаадад амьдарч буй иргэдийн саналыг авна гээд томоохон ажил болж, ихээхэн анхаардаг байсан бол өнөө жил ийнхүү оролцуулахгүй болсон нь харамсалтай.

Ингээд иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг уландаа гишгэлээ хэмээн СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлсэн ч тусыг эс олсон. Гэтэл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш тэдгээр иргэд УИХ, Орон нутагт өөрсдийг нь төлөөлж суух хүнийг сонгох эрхгүй гэсэн хариултыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өгсан билээ.

Түүний хэлж буйгаар сонгуулийн хуулиар бол иргэн бүр өөрийн биеэр ирж саналаа өгдөг. Харин ийм боломжгүй үед бид нар хайрцгаар очиж саналыг нь авдаг. Тэгэхээр хайрцаг аваад гадагшаа явна гэдэг хэцүү юм байна. Ийнхүү гадаадад амьдарч байгаа 150 мянган иргэд сонгуульд оролцож, саналаа өгөх эрхгүй болсон нь энэ.

 

 

 
М.Зоригт: Сүлжээний Засгийн газрыг дэмжихгүй
М.Зоригт: Сүлжээний Засгийн газрыг дэмжихгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.