УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Баабар гуай тэргүүтэй биеэ үнэлэгч нийтлэлчид Монголчуудыг нэг нэгнээ үзэн яддаг болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Баабар гуай тэргүүтэй биеэ үнэлэгч нийтлэлчид Монголчуудыг нэг нэгнээ үзэн яддаг болгож байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Баабар гуай тэргүүтэй биеэ үнэлэгч нийтлэлчид Монголчуудыг нэг нэгнээ үзэн яддаг болгож байна

 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэрээ нийтлэлч Баабар болон  захиалгаар бусдыг доромжлох ажил хийх болсон залуусын талаар ярив.
 
С.Ганбаатар : Баабар гуай одоо "Рио Тинто" компаний дууч шувуухай болжээ. Баабар гуай намайг бодвол ахмад хүн шүү дээ. Намайг ч одоо янз бүрээр доромжилж хэлдэг. Тэрнийхээ оронд чиний энэ буруу байнаа гэж хэлж болно шүү дээ.Тэр хүн Бороо Гоулдын аймшигтай, хэрцгий, Монголд ашиггүй гэрээг Сангийн Сайд байхдаа үзэглэсэн. Дараа нь Рио  Тинто-гийн Оюу Толгойн гэрээг зурахаас өмнө Баабар гуайн гэрээг уншаад үзээрэй.  Биднийг асар их харааж, маш их гоё юм болж байнаа гэж бичиж байсан. Бид хэн нэгнийгээ буруутгах гэсэнгүй. Миний нэг зарчим бол хүн биш үйлдэл ярьдаг. Одоо Монгол орон даяараа хөлсний алуурчин нийтлэлчдийн золиос болж байна.  Энэ хөлсний, биеэ үнэлэгч нийтлэлчдийн хамгийн том нүгэл нь Монголчуудыг нэг нэгнээ үзэн яддаг болгосон явдал. Зарим өсвөр насныхны тархийг угааж, Монгол дээлээ өмсөх нь , Монгол эх орон гэж ярих нь  тэнэг мангар  зүйл гэж ичдэг болгосон явдал шүү. " хэмээв.
П.Мандах
Zaluu.com

 

Өнөөдөр Том, Жерри хоёрын төрсөн өдөр
Өнөөдөр Том, Жерри хоёрын төрсөн өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.