Найз охиндоо уурлаж гэрийнх нь цонхруу буудсан хэрэг гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Найз охиндоо уурлаж гэрийнх нь цонхруу буудсан хэрэг гарлаа

Найз охиндоо уурлаж гэрийнх нь цонхруу буудсан хэрэг гарлаа

БГД-ийн 8-р хороо "... тоотын цонх руу буугаар буудсан хүнийг барилаа" гэсэн мэдээллийг энэ амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод суух 19 настай эмэгтэй М-ын сууцны цонх руу "утасаар ярихгүй, утасаа салгалаа" гэх шалтгаанаар найз залуу гэх БЗД-ийн 13-р хороонд суух  19 настай эрэгтэй Э нь  үрлэн сумтай хийн буугаар буудаж танхайрсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 Дээрх хэргээс гадна автомашины эд анги хулгайлсан бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Тодруулбал, БЗД-ийн 14-р хороо  "05-р сарын 06-наас 07-нд шилжих шөнө Цагаан хуарангийн ...-р байрны гадна байсан автомашинуудын толь хулгайд алдагдсан байна" гэсэн мэдээллийг 05-р сарын 07-нд авч шалгахад: Тус байрны .. тоотод суух Б /эр.24н/-ийн "Toyota Рrius-20" автомашины толны хавтас 2ш,  ..-р байрны .. тоотод суух  О /эр.28н/-ын "Toyota Рrius-20" автомашины толь 2ш, БЗД-13 хороонд суух Б /эр.47н/-ийн "Toyota Рrius-20" автомашины толины хавтас 2ш нийт 6 ширхэг "Toyota Рrius-20" автомашины толь алдагдсан хэргийг НД-4 хороонд суух М /эр,38н/ гэгч хулгайлсныг шуурхайн эрэн сурвалжилж илрүүлснийг БЗДЦХ-1 шалгаж байна.

Д.Дуулим

13 настай анчин охин Н.Айшолпан бүргэдийн наадамд түрүүлжээ
13 настай анчин охин Н.Айшолпан бүргэдийн наадамд түрүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.