В.Путин: Украины арми бол НАТО-ийн гадаад легион
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
В.Путин: Украины арми бол НАТО-ийн гадаад легион

В.Путин: Украины арми бол НАТО-ийн гадаад легион

Ерөнхийлөгч В.Путин“Бид Украины тухай их ярьдаг. Гэтэл тэнд хэн байлддаг билээ. Тэнд албан ёсны Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байдаг нь үнэн боловч нэлээд хэсэг нь сайн дурын үндсэрхэг үзэлтэй батальонуудаас бүрддэг. Үнэн хэрэгтээ энэ бол арми биш. Харин НАТО-ийн гадаад цэргийн легион бөгөөд Украины үндэсний эрх ашгийн төлөө зүтгэдэггүй” хэмээн Москва дахь “Горный” их сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ өгүүлжээ. Мөн тэрбээр“Киев дэх эрх баригчид зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулахын оронд эхлээд хууль сахиулах байгууллага, дараа нь улсын аюулгүй байдлыг хамгаалах байгууллага, эцэст нь армиа ашиглаж байна” гэжээ. Украины зүүн хэсэгт сүүлийн үед их буугаар харилцан галлах нь эрс нэмэгдэж, олон энгийн хүний амь нас эрсэдсэн. Тухайлбал, салан тусгаарлагчдыг Мариу-поль хот руу давших явцад тус хотын дүүрэг их бууны галд өртсөнөөс30 хүн амь насаа алдаж, 90 гаруй хүн шархадсан байна. Сөргөлдөгч талууд энэ хэрэгт харилцан нэгнээ буруутгасан. Үүний өмнө Украины тал Донецкийн нисэх буудлыг алдсаныхаа дараа давшилт өрнүүлж байх үед Донецкийн төвд их бууны сум дэлбэрч, троллейбусны буудал дээр байсан найман хүн амь насаа алдаж, 17 хүн хүндээр шархадсан юм.

Эх сурвалж: Unen.mn

 

 

Женко гишүүний үйлдвэр эхлээд махаа гаргаж дуусах ёстой юм байна, мөн үү Бурмаа сайдаа?
Женко гишүүний үйлдвэр эхлээд махаа гаргаж дуусах ёстой юм байна, мөн үү Бурмаа сайдаа?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.