М.Шарапова эрхээ хоёр жилээр хасууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
М.Шарапова эрхээ хоёр жилээр хасууллаа

М.Шарапова эрхээ хоёр жилээр хасууллаа

 



 



 

 

Алдарт теннисчин Мария Шарапова хориотой эм бэлдмэл хэрэглэснийхээ шанд аливаа уралдаан тэмцээнд оролцох эрхээ хоёр жилийн хугацаатай хасуулсан талаар БиБиСи мэдээллийн агентлаг уламжлав. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд оролцож дээгүүр амжилт үзүүлсэн боловч тэмцээний дараах сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүний цуснаас өвчин намдаах Мелдониум хэмээх эмийн бодис илэрсэн гэж Олон улсын Теннисийн холбооноос мэдэгдэв. Харин М.Шарапова уг эмийг хэрэглэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ эрхийг нь хасахад нөлөөлөх ёсгүй гэсэн байна. Учир нь тэрбээр 2006 оноос хойш зүрх өвдөж, өвдөлтийг нь дарахын тулд Мелдониум эмийг тогтмол хэрэглэж иржээ. Тиймээс Олон улсын Теннисийн холбооны дээрх шийдвэр нь шударга бус, хүлээн зөвшөөрөх аргагүй шийдвэр хэмээн Гранд Сламын таван удаагийн аварга Мария Шарапова эсэргүүсэн байна.

Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой
Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.