Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна

Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдах Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ удаа дараа сануулга өгч, ажлын гүйцэтгэлийг товлосон хугацаанд хүлээн авахаа мэдэгдэж байсан.

Гэвч гүйцэтгэгч компани товлосон хугацаанд замын ажлаа явуулаагүй байгаа тул уг асуудалд шуурхай арга хэмжээ авахаар хуралдлаа. Хуралд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Чандра Мохан Арора, төслийн зохицуулагч, ТУХ-ны Нарийн бичгийн дарга П.Түвшинжаргал, БОАЖЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, Хуулийн хэлтсийн дарга М.Санчир болон албаны бусад хүмүүс оролцов.

Төслийн нэгжийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын компанид байнга шаардлага тавьж байгаа ч замын гүйцэтгэлийн ажил хоёр сараар хоцорч, хугацаа алдаж байгааг тайлбарлалаа. Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажил удааширч, улирлын чанартай ажилд хугацаа алдаж, удаа дараа сануулан, мэдэгдэхэд арга хэмжээ аваагүй тул гэрээнд өөрчлөлт оруулах, шаардлагатай бол цуцлах зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгов. Уг ажлын хүрээнд БОАЖЯ-наас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах бөгөөд товлосон хугацаандаа замыг ашиглалтад оруулах шаардлагатайг онцлов. Шуурхай ажлын хэсэг энэ долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн, боломжит хувилбараар ажлыг урагшлуулахаар боллоо.

Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүсч хөдөлгөөн хязгаарлалаа
Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүсч хөдөлгөөн хязгаарлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.