Дотор махны гайхамшиг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Дотор махны гайхамшиг

Дотор махны гайхамшиг

Дотор махны үр өгөөжийг мэдэхгүй хүн олон. Тэгвэл  дотор мах хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар бяцхан мэдээлэл хүргэж байна.

1. Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдаг юм байна. Мөн төмрөөр баялаг учраас цусны улаан биетийг төлжүүлдэг.
2. Зүрх. Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисын нэгдэл. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг бөгөөд Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Зүрхээ хайрлая гэвэл зүрх тэрдундаа үхрийн зүрх хүнсэндээ ашиглахыг барууны нэрт диетологчид зөвлөжээ.
3. Үхрийн годон эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг аж.
4. Үхрийн элэг ялангуяа бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар баялаг учраас элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг хүчтэй  өрнүүлдэг гэнэ. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас илүү сайн.
5. Үхрийн хэлэнд цинк, төмөр ихээр агуулагддаг учир дархлаа сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно
Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.