"Эко констракшн" м2 дутуу байрны ордероо охин компанийхаа нэр дээр гаргаад дараа нь татан буулгадаг гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 51 секунд
“Эко констракшн“ м2 дутуу байрны ордероо охин компанийхаа нэр дээр гаргаад дараа нь татан буулгадаг гэнэ

“Эко констракшн“ м2 дутуу байрны ордероо охин компанийхаа нэр дээр гаргаад дараа нь татан буулгадаг гэнэ

 
 

Сүүлийн үед барилгын салбар дахь компаниудын бизнесийн арга заль улам боловсронгуй болж байгаа гэнэ. Барилгын захиалагч, гүйцэтгэгч болон зуучлагч компанитай харьцан орон сууц худалдан авах гэж байгаа бол маш болгоомжтой анхааралтай байхыг сануулсан нэгэн хэргийг сөхье. Энэ нь манай барилгын салбарын аваргуудын нэг гэгдэх "Эко констракшн"-той холбоотой агаад өдгөө өндөр авч байгаа м2-ын дутууугийн төлбөрөөс хэрхэн мултрах арга замыг бусаддаа заасан хичээл гэж хэлж болохоор. Иргэн Ч.Г нь бүр  2003 оны 1-р сард  "Эко констракшн"-ы  Хан-Уул дүүргийн 2-р  хороонд баригдаж байсан 5 давхар тоосгон барилгын 12А гэх байрны 2 давхарт 1 өрөө байр авахаар гэрээ  байгуулж. Улмаар 2003 оны 2-р сарын 1-ний өдөр тус компанийн гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг  дансанд нь хийсэн боловч захирал С.Нямдаваа нь тухайн үед уг байрыг өөр хүнд өгөхөөр гэрээ байгуулсан гэжээ. Ингээд өөр байр авахаар сонголтоо хийгээд гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж. Иргэн Ч.Г нь 2004 оны 10-р сард байрандаа орсон. Тэрээр  анх 36 м.кв талбайтай байр авахаар гэрээ байгуулсан ч хэмжээндээ хүрэхгүй 29.5 м2  болох нь тогтоогдсон гэнэ. Бүр 12А гэх байрныхан бүгдээрээ ийм гомдолтой байсан тул нийтээрээ шүүхэд хандан гомдлоо барагдуулж хохиролгүй болцгоожээ. Харин тухайн үед Б.Ч-д маш хүнд гарз тохиолдсон тул шүүхээр явах сэтгэл санаа, бие бялдарын хувьд тэнхэлгүй байж. Гэсэн ч тэрээр 2010 онд байрныхаа төлбөрийг барагдуулж өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэтэл "Эко констракшн"-ийн охин компани болох “Бат ган”-ний нэр дээр аль дээр гэрчилгээ нь гарчихсан гэнэ. Энэ нь толгой компаниа “уснаас хуурай гаргах” гэсэн арга байсан гэж хардахаар байна. Бүр тодруулбал тухайн иргэний байрны гэрчилгээ 2006 онд “Бат-Ган” -ийн нэр дээр гарсан бол 2007 онд нь “Эко Констракшн”  өөрийн охин компаниа татан буулгачихсан байж. Ингээд Б.Ч нь байрны м2 дутуугаа нэхэмжилэх нь бүү хэл ордероо ч авч чадахгүйд хүрчээ. Байрны ордероо С.Нямдаваагийн толгой компаний нэр дээр гаргуулж байж л зөрүү мөнгөө нэхэх хууль зүйн эрх үүсэх учиртай байжээ. Ийнхүү бүтэн арван жил байрны ордероо авах, м2-ын зөрүүгээ төлүүлэх гэж “Эко Констракшн”-ы үүдийг сахьжээ. Б.Ч нь 29.5 м.кв талбай байрандаа 9.4 саяыг л төлөх ёстой байтал 12 саяыг төлж 2.6 сая төгрөгөөрөө хохирсон гэнэ. Учир явдлаа ярилцая гэхээр менежер, санхүү нь захирал мэднэ гэдэг харин С.Нямдаваа нь ерөөсөө утсаа авдаггүй аж. Ийнхүү бараг бүтэн 10 жил хөөцөлдөж байж 2004 онд орсон байрныхаа ордерийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр арай гэж авчээ. Өдгөө м2-ын зөрүүний 2.6 саяа “Эко констракшн”-аас авах гэж ахин жил болохыг хэлж мэдэхгүй гэнэ.
 

NUUTS.mn

Их өшөө авалт
Их өшөө авалт
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.