МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа

МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа

MG_1737_4785718185

 

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд МАН-ын дарга М.Энхболд батламжийг нь өнөөдөр гардуулж өглөө. Батламж гардуулах үйл ажиллагааны нээлтийн үгийг МАН-ын дарга М.Энхболд хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жилийн төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх чухал үе ирээд байгааг онцолсон.  МАН-д улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын түүчээ болох түүхэн үүрэг оногдож буйг ч хэллээ.  Монгол Ардын намаас энэ удаагийн сонгуульд анх удаа нэр дэвшиж байгаа 36 хүн байгаа аж.

МАН-ын дарга М.Энхболд “Энэ удаагийн сонгуульд манай намд алдах эрх байхгүй.Ялалтын төлөө хамтдаа зүтгэе. Бидний ялалт ард түмний ялалт байх болно” гэсэн юм. Хамгийн эхний батламжийг Төв аймагт нэр дэвшигч М.Энхболдод УИХ-ын гишүүн гишүүн, МАН-ын хамгийн ахмад настай гишүүн болох Д.Дэмбэрэл гардуулж өглөө. Үүний дараа нэрсийн жагсаалтын дагуу УИХ-ын сонгуульд оролцогчдод батламжийг нь гардуулж, намтрыг нь видеогоор танхимд суусан иргэдэд танилцуулсан.  Уг үйл ажиллагааны хаалтын үгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм. Тэрбээр МАН нэр дэвшигчдээ боловсон хүчний нарийн шүүлтүүрээр гаргаж ирснээ дурдсан. Цааш нь хэлэхдээ “Ард түмний амны салхи,  сэтгэлийн луужин Ардын намыг зааж байна. Тиймээс Ардын намтай ард түмэн ялахын ерөөл тавьж байна” гэлээ. Нэр дэвшигчид “Халуун элгэн нутаг” дуу дуулж,  дурсгалын зураг татуулснаар батламж гардуулах үйл ажиллагаа өндөрлөлөө.

MG_1745_4929750633

MG_1750_4937835113

MG_1752_4941784285

MG_1920_4949565458

MG_1754_4933859381

MG_1803_4945550335

MG_1849_5710462976

 

Өршөөлийн хууль хүлээж ордонд өвөлжих нь
Өршөөлийн хууль хүлээж ордонд өвөлжих нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.