Төрийн ордныг зугаа цэнгэлийн өргөө болгосон Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэг олонд дэлгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 48 секунд
Төрийн ордныг зугаа цэнгэлийн өргөө болгосон Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэг олонд дэлгэгдлээ

Төрийн ордныг зугаа цэнгэлийн өргөө болгосон Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэг олонд дэлгэгдлээ

 

121212121Өнгөрсөн дөрвөн жилд  архи, тамхины эсрэг тэмцэж, нийгэмдээ их хувь нэмэртэй өнгөрүүлсэн гэх дүнг өөртөө тавиад байгаа Л.Эрдэнэчимэг гишүүн Төрийн ордонд ууж согтуурсан байдалтай, тамхи татаад сууж байгаа бичлэг нийтэд дэлгэгдлээ. Уг бичлэгийг сэтгүүлч Б.Алтаншагай, “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ дэлгэсэн юм. Тэдний дэлгэсэн 26 секундын бичлэгт  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг төрийн ордоны албан өрөөнд  согтуу, тамхи татаж суучихаад “Архи уух, тамхи татах, секс хийх энэ гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм”  гэхчлэн хэлж ярьж байгааг уншигч та харж, сонсож байгаа байх аа.

Сэтгүүлч Б.Алтаншагай  “Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье” гэсэн бичгийн хамт ирсэн. Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая төгрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна” гэлээ.

Ер нь бол эмэгтэй ч, эрэгтэй ч бай, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн Монгол төрийн ордныг зугаа цэнгэлийн өргөө мэт үзэж, ийн аяглана гэдэг ёс зүйгүй үйлдэл гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх болов уу. Ууж болно, татаж болно. Гэхдээ Төрийн ордонд ийн согтуурхах нь зөв зүйтэй зүйл биш л баймаар.

Эрхэм уншигч та санаж байгаа бол яг нэг жилийн өмнө “Авьяас” хүүхдийн ордны багш, сурагчид  УИХ-ынгишүүн Л.Эрдэнэчимэгт  “Монголын хүүхдийн төлөө” нэрэмжит шагнала а гардуулж байсан билээ.  Ингэхдээ УИХ–ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилан батлуулсан тамхины хяналтыг чангатгасан хуулийг  багш, сурагчид талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл хэрэг дээрээ бол Л.Эрдэнэчимэг хатагтай Төрийн ордныг архи тамхины газар гэж үздэг нэгэн байсан бололтой.

 

1465874909575f79dda3f9c

1465874914575f79e246bf9

1465874923575f79eb100b3

1465874918575f79e642c44

1465874888575f79c8ad3c6

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Иргэдийн сэтгэл МАН руу эргэжээ
Иргэдийн сэтгэл МАН руу эргэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.