С.Ганбаатар: Гадаадаас 17.5 тэрбумаар зөвлөгөө авахын оронд тэтгэврээ нэмээч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
С.Ганбаатар: Гадаадаас 17.5 тэрбумаар зөвлөгөө авахын оронд тэтгэврээ нэмээч

С.Ганбаатар: Гадаадаас 17.5 тэрбумаар зөвлөгөө авахын оронд тэтгэврээ нэмээч

нийтлэсэн Admin

527-1423706766e338f804652a28c1originalБие даагчид болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Уг асуудлыг өнгөрсөн мягмар гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авсан юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан гишүүдийг шүүх, Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг сонслоо.
 
-С.Баярцогт та нарыг өөрөөс нь уучлалт гуйж, огцруулах төслөө татаж авах хэрэггэй гэсэн. Тэгэхээр та бүхэн нотолгоо баримтгүйгээр хүн гүтгэсэн гэсэн үг үү?
 
-Ахмадууд тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг байнга шаардаж байж арайхийж 13 тэрбум төгрөгөөр нэмсэн шүү дээ. Гэтэл 17 тэрбумыг нэг гэр бүлийн орлого болгох шийдвэр гаргаж байна. Ийм их хэмжээний мөнгийг гадаадын гэр бүлд өгч, байхаар ахмадуудынхаа тэтгэвэрт зарцуулах саналыг өмнө нь би Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гаргаж тавьж байсан.
 
Дараа нь ямар компанид юу хийхээр 17.5 тэрбумыг зарцуулж байгаагаа танилцуулахыг хүссэн захидлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарт явуулсан. Бидний захидалд хариу өгөөгүй учраас огцруулах тогтоол өргөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр С.Баярцогт өөрийг нь гүтгэсэн гэж хэлсэн байна.
 
С.Баярцогт албан бичиг хүргэдэг шуудан зөөгч биш. ЗГХЭГ-ын үндсэн үүрэгт “Засгийн газар, УИХ-ын хоорондын ажлын уялдаа холбоог хангана” гэсэн байдаг. Энэ ажлаа өнөөдөр хариуцлагатай хийх ёстой. Америкийн компаниас 17.5 тэрбумын зөвлөгөө авах гэж яарахын оронд яагаад үндэсний судлаач, хуульч, эрдэмтдийнхээ үгийг сонсч болохгүй гэж. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компаниас хууль зүйн зөвлөгөө авах гээд улайраад байгаа цаад учир юунд байна вэ.
 
Засгийн газрын 277 дугаар тогтоолыг энд дурдсан байна лээ. Уг тогтоолд Хөгжлийн банкаас 10 сая ам.долларыг авсан бол зээлийн хороогоор ямар нэгэн шийдвэр гарсан байх ёстой. Албан ёсны шийдвэр нь хаана байна вэ. Дээр нь Засгийн газрын 277 дугаар тогтоолд Сангийн сайд асан Ч.Улаан гарын үсгээ зураагүй байна. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлүүд олон байна. Тиймээс огцруулах асуудлыг бид гаргаж тавьсан.
 
-Эдийн засаг хүндрэлтэй байна гэж амтай болгон ярьж байгаа. Тэгсэн мөртлөө 17.5 тэрбумаар гадаадаас зөвлөгөө авах ямар шаардлага байв? 
 
-Энэ оны төсвийн тухай хуульд гадаадаас хууль зүйн зөвлөгөө авах тухай асуудал ерөөсөө багтаагүй байсан. Тэгснээ төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дунд нь хавчуулж оруулж ирсэн. Энэ өнцгөөс нь харсан ч хууль зөрчсөн үйлдэл болж байна. Хэн ч анзаарахгүйгээр жижигхэн бичиж оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай байгаа үед Засгийн газар ард түмнийгээ улам хямруулаад байна даа. Иргэд үнэтэй алт, эрдэнэсээ Засгийн газартаа өгье гэхэд бүгд барьцаалан зээлдүүлэх газарт байна.
 
Тэгэхээр иргэдийнхээ эд зүйлсийг ломбардаас авч өгч туслаач. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэрээ бодох хэрэгтэй.
 
-Хожмын эрсдэлээс сэргийлж Америкийн компанитай гэрээ байгуулсан юм биш үү?
 
-Оюутолгойн гэрээ маш том луйврын гэрээ болсон. Үүнийгээ сайжруулахаар зөвлөгөө авах гэж байгаа нь зөв. Би хувьдаа бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргаж байж гэрээгээ байгуулах саналыг үндсэндээ 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ бие даасан зөвлөгөөг “Муур багш”-аас авч болохгүй. Дэлхийн банкны харьяа байгууллагуудаас авах шаардлагагүй. Бид ямар ч үндэсний эрдэмтэнгүй ард түмэн биш шүү дээ.
 
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: 
 

 

Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо
Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.