“Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
“Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна

“Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна

Өнгөрөгч зун буюу долдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтойгоор халдаж, хэвлэн нийтлэх болон уншигчдын мэдээлэл авах эрхийг боомилсон үйлдэл  болсон билээ. Тодруулбал, уншигчдын хөтөч болсон “amjilt.com” сайт нь “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” хэмээх гарчиг бүхий фото сурвалжлагыг үнэн бодит мэдээллийн хамт уншигч олноо хүргэсэн билээ. Энэхүү мэдээлэл нь өнгөрөгч долдугаар сарын 3-нд олны хүртээл болж, тус сайт маргааш нь хаагдсан юм.

     Ингээд хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад зогсохгүй мэдээллийн хэрэгсэлд ноцтой халдсан тул хэвлэл мэдээллийн байгууллагаас шүүхэд хандсан байна. Харин шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сард болж, “amjilt.com“ сайт ялалт байгуулан, үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхээс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн зөвшөөрлийг нь өгөхгүй байгаа аж. Үүний ар талд хэвлэл мэдээллийн байгууллагыг боомилж устгах гэсэн эрх баригчдын далд санаархал байна уу. Эсвэл шүүх засаглал нь ийм хүнд сурталтай болчихсон юм уу.

      Сэтгүүлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр оршин тогтнож байдаг мэдээллийн байгууллагыг Ерөнхий сайд асны амралтын газрын бурууг бичсэн төлөө хаачихаад сэтгүүлчдийн талд шүүхийн шийдвэр гарахаар ийнхүү эрхийг нь өгөхөөс улайм цайм гүрийж байгаа хэрэг үү. Энэ тал дээр хоблогдох байгууллага анхаарч үзмээр байна.

Н.Дөл

Автобусны жолооч дахин ноцтой осол гаргалаа
Автобусны жолооч дахин ноцтой осол гаргалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.