Парист зарагдсан Ногоон дарь эх бурхан 1911 онд алдагдсан бурхан мөн байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Парист зарагдсан Ногоон дарь эх бурхан 1911 онд алдагдсан бурхан мөн байжээ

Парист зарагдсан Ногоон дарь эх бурхан 1911 онд алдагдсан бурхан мөн байжээ

Өнгөрсөн долоо хоногт Парист дуудлага худалдаагаар зарагдсан Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эх бурхан олныг шуугиулж байна. Манай сайт ч анх энэ тухай мэдээлсэн юм. Эхний өдрүүдэд хүмүүсийн дунд Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан мөн, биш гэсэн таамаглал яригдаж байсан бол манай зарим судлаачдын үзэж байгаагаар уг зарагдсан бурхан нь Занабазарын бага Ногоон дарь эх бурханы эх хувь нь мөн бололтой. Энэ бурханыг  Жан Клауд Моро Гоборд гэгч нь 1954 онд хаанаас, хэнээс олж аваад үр хүүхдүүддээ өвлүүлж байсан нь одоогоор тодорхой бус байна. Зарим эх сурвалжууд Парист худалдаалагдсан тэрхүү Ногоон дарь эх бурханыг 1911 онд Дундговь  аймгийн нутаг дахь Баруун Чойрын хийдээс  алдагдсан бурхантай хэмжээ, дүрс хэлбэрийн хувьд адилхан гэж байна. Үнэт өв соёлын бүтээлээ харж хамгаалах үүрэгтэй яамны холбогдох мэргэжилтнүүд нь Парист дуудлага худалдаагаар ийм бурхан худалдагдах гэж байгаа тухай мэдээллийг  олж сонсоогүй байжээ. Үнэт бүтээлүүдийн дуудлага худалдаа нь нэлээд хэдэн сарын өмнөөс дэлхийн олон улс орны сонирхогчдод хүрчихсэн байдаг. Гэтэл манайхан ниргэсэн хойно нь хашгирахаас хэтэрсэнгүй.  Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Парис руу хэзээ хойно нь албан бичиг  л илгээжээ. Монголын түүх соёлын хосгүй бүтээлийн нэг ийнхүү  хил дамнасан маргаан дагууллаа. Харин тэрхүү 4.3 ам.доллараар зарагдсан Ногоон дарь эх бурханы мөрөөр “Өдрийн сонин” эрэн сурвалжлагчдынхаа багийг ажиллуулж эхэлжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“Зөвлөлдөж шийдье” санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд эхэллээ
“Зөвлөлдөж шийдье” санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.