Мөрийтэй тоглоомчдыг улс төрчид “манлайлж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Мөрийтэй тоглоомчдыг  улс төрчид “манлайлж” байна

Мөрийтэй тоглоомчдыг улс төрчид “манлайлж” байна

Мөрийтэй тоглоомын олон төрөл, хэлбэр бий. Үүний хамгийн том төрөл болох казино гэгчийг нь  манайд анх нээгээд удалгүй хаасан. Энэ үеэр өнөөгийн Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурлын дарга Д.Баттулга, баригадын генерал Д.Энхбаатар нарын гурван нөхөр авлигын хэргээр шоронд суусан түүхтэй. Дараа нь У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нарын хэсэг улс төрчид Солонгосын казинод очиж тоглосон гэдэг. Тэдний дотроос  У.Хүрэлсүх   хамгийн их буюу  77 сая вонн алдсан байв. Энэ нь  түүний хувьд бараг нэг жилийн цалингаас  хамаагүй их  мөнгө байсан болов уу. Одоо харин тэгвэл МУНН-ын дарга Б.Батболд зэрэг улс төрчид сэм сэмхэн мөрийтэй тоглоомд хэтэрхий  шунан дурлаж, хааяа цагдаад хөөгдөж явдаг болжээ. Түүний багт “Мунзуй” хочит Нямдорж нарын хүнд гарууд ч цөөнгүй.  Гэтэл саяхан “Вояж” зочид буудалд УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группын захирал Д.Ганбаатар нар мөрийтэй тоглоомонд “донтож” суугаад цагдаа нарт баригджээ. “Барс” худалдааны төвийн ойролцоох тус зочид буудлын салбарт болсон энэ хэрэгт хуулийнхан хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Мөрийтэй тоглоомчдыг орогнуулсан уг зочид буудал нь Д.Зоригт гишүүний эхнэрийн мэдэлд байдаг юм билээ.

Б.Баяр 

tumen.mn

Соёлын яам хаана байрлаж байгаа вэ?
Соёлын яам хаана байрлаж байгаа вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.