Сэрэмжлүүлэг: ДОХ-той солонгос залуу монгол залуутай харьцаанд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 21 секунд
Сэрэмжлүүлэг: ДОХ-той солонгос залуу монгол залуутай харьцаанд оржээ

Сэрэмжлүүлэг: ДОХ-той солонгос залуу монгол залуутай харьцаанд оржээ

нийтлэсэн Admin

dohtoiДОХ-той байсан БНСУ-ын иргэн манай улсын иргэнийг хүчирхийлж, ДОХ тараасан мэдээлэл олон нийтийг цочролд орууллаа. Хэдийгээр энэхүү мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж байсан нь энэ хэрэг гарсан нь үнэн байжээ. Тодруулбал, III, IV хорооллын нэгэн саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч монгол залуутай бэлгийн харьцаанд орсон байна. Хэрэг гарсны дараа хохирогч залуу гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн тус дүүргийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа аж. Хэргийн талаар прокурор болон цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Одоогоор ДОХ туссан тусаагүй асуудлыг хэлж мэдэхгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэх хариултыг өглөө.

Харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харьцаанд оржээ

Зарим сайтаар солонгос иргэн монгол залууг хүчирхийлсэн гэж мэдээлэгдэж байна. Гэвч албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын иргэн манай улсын иргэнд бэлгийн харьцаанд орох хүсэлт тавьжээ. Манай улсын иргэн хүсэлтийг хүлээн авснаар бэлгийн харьцаанд орсон тухай эх сурвалж мэдээлж байна. Харин бэлгийн харьцаанд орсны дараа залуу тухайн солонгос иргэнийг ДОХ-той гэдгийг мэдсэн аж. Улмаар бусдад санаатайгаар ДОХ тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэрэг шалгагдаж эхэлжээ. Солонгос иргэний ДОХ-той гэдэг нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Хохирогчийн хувьд одоогийн байдлаар ДОХ-ын халдвараар халдварласан эсэхийг бүрэн тогтооох боломжгүй байгаа гэнэ. Учир нь, хүний дархлал олдмолын вирусын нууц байх үе нь хэдэн жилээр ч үргэлжилж болдог учраас хохирогчийг илүү өндөр хүчин чадалтай лабориторт шинжлүүлэхээр болсон байна.

ДОХ тараасан солонгос иргэнийг 5 жилийн хорих ялаар шийтгэнэ

Хэдийгээр харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харьцаанд орсон ч БНСУ-ын иргэн өөрийгөө ДОХ-ын халдвартай байснаа мэддэг байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад солонгос иргэний гэм буруутай тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 105.3-т зааснаар өөрийн биед дархлал олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Харин хүчингийн хэрэг үйлдсэн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Учир нь тухайн этгээдүүд хоорондоо харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлж байгаа аж.

Солонгос иргэнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна

БНСУ-ын иргэн П хохирогчийн гаргасан гомдлын дагуу цагдан хориод байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Одоогийн байдлаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 105.3-т зааснаар ДОХ-ын халдвартай гэдгээ мэдсээр байж бусдад тараасан хэргээр шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад бусдыг хүчирхийлсэн эсэхийг шалгаж тогтооно. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

ХӨСҮТ-д ДОХ-той 118 иргэн бүртгэлтэй байна

Өнөөдрийн байдлаархалдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ-ийн халдварын 118 дахь тохиолдол бүртгэлтэй байгаа юм. Харин он гарсаар ХӨСҮТ-дДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны амбулаториор нийт647үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагдснаас 25(4%) хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгджээ.

Б.Золбоо

 

Тарвага агнаад торгуулав
Тарвага агнаад торгуулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.