С.Баяр та өөрийгөө өмөөрөхөөс ичих хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 42 секунд
С.Баяр та өөрийгөө өмөөрөхөөс ичих хэрэгтэй

С.Баяр та өөрийгөө өмөөрөхөөс ичих хэрэгтэй

/МАНАН бүлэглэлийн С.Баяр нарын тухай сонордуулга!/ 

Улсын хөрөнгөөр илрүүлсэн стратегийн ордын луйврын талаар энэ удаа дахин хэлэхээс аргагүй болоод байна.  МАНАН бүлэглэлийн нэг гол удирдагчийн нэг, Ерөнхий сайд асан С.Баяр та өөрийгөө өмөөрөхөөсөө ичих хэрэгтэй! Ном бичиж хэвлүүлээд л хүмүүсийн тархийг угаачихна гэж бодсон бол ихээхэн эндүүрч байна. Цаг үе их хурдан өөрчлөгдлөө. Тиймээс та монголчуудынхаа өмнө том гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөөд  нийт  ард түмнээсээ уучлалт гуйсан нь арай ёс жудагтай үйлдэл болох бөгөөд энэ нь таны үр хүүхэд болоод нийт Монголчуудад өлзийтэй бус уу! Мөн улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон стратегийн 15 ордоос лав 3 ордыг нь хууль зөрчин буруу замаар оруулсан гэх мэт цөөнгүй асуудал бий!!!  
 
1. С.Баяр та Эрдэнэтийн 51 хувиар найзынхаа Жаст компанид баталгаа гаргуулан 100 гаруй сая ам.долларын хохирол учруулсан. 
2. Таван толгойн ордын өрөм болсон онцгой өгээжтэй хэсэг буюу  багадаа 3 тэрбум ам.долларын цэвэр ашиг өгөх Ухаа худгийн ордыг МСS компанид мөн та хууль зөрчин зүгээр өгсөнийг түүх гэрчилнэ.  
3. Канад улсын Хаан ресурс компанийн Дорнодын Ураны ордын Хайгуулын тусгай зөвшөөрлийг дур мэдэн цуцалснаас болж Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрээр 70 сая ам.долларыг Монгол улсын төр, засаг, ард түмэн үндсэндээ таны өмнөөс төлчихөөд байгаа! Оюутолгойн ноцтой алдаа завхрал бүхий гэрээ чинь удахгүй ил болж, шударга ёсны зарчим дор та толгой гудайн гэмших цаг ойртож байна.  

Анх 1997 онд М.Энхсайханы Засгийн газар санаачлан УИХ-аар батлуулсан Ашигт Малтмалын тухай хуулийн (илэрхий гадна, дотныхны лобби орсон) дагуу улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь  тогтоосон Таван толгойн ордын хайгуулын лицензийг Сү. Батболдын “Алтай трейд” болон М.Энхсайханы оролцоотой гэх “Майнинг ИнФо” зэрэг компаниуд хоорондоо дамжуулан эзэмшиж байсан юм. Энэ үед Н.Багабанди Монгол улсын Ерөнхийлөгч байлаа. 

Дараа нь удалгүй “МСS”-ийн Энержи Ресурсэд Таван толгойн хайгуулын тусгай зөвшөөрөл шилжсэн юм. 2007 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан улсын хөрөнгөөр хайгуул хийсэн Таван толгой, Нарийн сухайт, Мардай зэрэг Ураны 3 орд (Дорнод аймаг),Төмөртэй (Сэлэнгэ аймаг), Цагаан суврага, Бороо гоулд, Төмөртэйн Овоо (Сүхбаатар аймаг дахь цайр,хар тугалгын орд), Гацуурт (алт)-ын зэрэг стратегийн ордууд МАНАН бүлэглэлийн оролцоотойгоор үнэгүй шахам тэдний хувийн компаниудад шилжиж, зарим нь дамлан худалдагджээ. Социализмын 70 жил ард түмэн, улсын мөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ТТ ордын өрөм болох багадаа 3 тэрбум ам.долларын цэвэр ашигтай (коксжих нүүрсний нөөц нь багадаа 300 сая.тн, тн дутмаас 10 ам.долларын ашиг олно гэвэл) Ухаа худгийн ордыг 2011-2012 оны хооронд ганц ч өрөм тавиагүй, ихдээ л 1 сая. Ам.долларын лицензийн төлбөр төлсөн MCS компанид хууль зөрчин УИХ-аар оруулалгүй хэн тасдаж өгсөн нь тодорхой бөгөөд одоо энэ талаар мэдэхгүй хүн ховор болжээ.   

С.Баяр таны толгойлж байсан Засгийн газар тухайн үед Оюутолгойн гэрээн дээр нийгмийн анхаарлыг татан бужигнуулж байгаад ар хударгаар нь тэрхүү луйврыг хийсэн байлаа. Ингэж Таван толгойн бүлэг ордод 2-3 компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс болоод сүүлийн 10-аад жилийн турш Энержи ресурс болон төрийн өмчийн Эрдэнэс Таван толгой ХХК хоорондоо өрсөлдөн БНХАУ-ын компаниудад нүүрсээ маш хямдаар  борлуулж, Монгол улс асар их хохирол амсаад байна. 

С.Баяр та Оюу толгойн гэрээг  Монгол улсад ашиггүйгээр хийж, Таван толгойн ордын өрөм болсон Ухаа худгын ордыг Энержи Ресурсэд үнэгүй өгчихөөд Ерөнхий сайдын суудлаа Таван толгойн ордыг буруу замаар оруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн (Ерөнхийдөгч асан Н. Энхбаяр энэ талаар хангалттай ярьсан бичлэг байгаа) Сү. Батболдод зүгээр өгсөн гэж үү?!  Үгүй болов уу. МАНАН бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар  2016 онд дахин Таван толгойн ордыг тэр чигээр нь луйвардахаар дайрахад харин тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын зэрэг УИХ-ын 40 гишүүн зогсоож үлдээснийг олон түмэн мэднэ. 

МАНАН бүлэглэлийнхэн сүүлдээ амташсан хэрээ 13 дахив гэгчээр Эрдэнэтийн 51, 49 хувь  руу дайрсан юм. Эрдэнэтийн 51 хувийн асуудал дээр бас л  С. Баяр таны далд гар “сунаж” энэхүү гэмт хэрэг нь дамаа 2008 оны УИХ-ын хар сонгуулийн санхүүжилттэй холбоотой байсныг учир мэдэх хүмүүс одоо бэлхнээ ярьж бичиж байна. Эрдэнэт компаниас 2008 оны 3,4 дүгээр сард С.Баяр та найзынхаа “Жаст” компанид зээлийн баталгаа гаргаж өгсөнөөр үндсэндээ уг гэмт хэрэг эхэлсэн байлаа. Мөн Канадын Хаан ресурсийн ураны ордын лиценцийг том толгойлж хүчингүй болгосноор олон улсын шүүхээр 70 сая ам.долларын торгуулийг Монгол улсын Засгийн газар төлж, ард түмэн хохирсон юм. Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон стратегийн ордуудыг албан тушаалаа ашиглаж луйвардсан 30 гэрбүлтэй З.Энхболд тэмцэнэ гэж хэлснийхээ төлөө сүүлийн үед хэвлэлээр баахан балбуулж байна. 

Энэ дашрамд Улсын хөрөнгөөр илрүүлсэн Стратегийн ордуудыг луйвардсан улс төр бизнесийн МАНАН бүлэглэлийнхэнд нийтэд нь хандаж хэлэхэд  үнэн хэзээд ялдаг тул та бүхэнд оногдох хариуцлага улам хүндээр тусна шүү. 

Төгсгөлд нь Монголынхоо нийт шудрага иргэд та бүхэндээ хичээнгүйлэн захихад хувийн хөрөнгөөр илрүүлсэн ордуудын тухайд бол эзэмшиж буй  компани нь ордоо ашиглаад татвараа төлөөд, байгаль орчноо нөхөн сэргээгээд, ашигаа аваад, хууль зөрчихгүй үйл ажиллагаа явуулж байвал ямарч асуудалгүй. Ийм нөхцөлд л Монгол улсын хуульд нийцэж болохыг анхааран, учрыг ялгаж,салгаж ойлгоно гэдэгт найдаж байна.  

Түүнчлэн МАНАН бүлэглэл Оюу'толгой  төслийг хэрхэн будилуулж хувьдаа ашиг хийдэг талаар дараа  дэлгэрэнгүй мэдээлэх болно. 
Б.Отгонбаяр 

Түмэн.мн

 

Үлгэрийн баатрууд бодит ертөнцөд амилсан нь
Үлгэрийн баатрууд бодит ертөнцөд амилсан нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.