“Дуугүй болохгүй бол ална шүү” хэмээн гуравхан настай хүүгээ согтуу эцэг нь сандалаар цохиж амийг нь хороов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
“Дуугүй болохгүй бол ална шүү” хэмээн гуравхан настай хүүгээ  согтуу эцэг нь сандалаар цохиж амийг нь хороов

“Дуугүй болохгүй бол ална шүү” хэмээн гуравхан настай хүүгээ согтуу эцэг нь сандалаар цохиж амийг нь хороов

Уржигдар буюу энэ сарын 7-8-д  шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг гуравхан настай хүүхдээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тус дүүрэгт амьдардаг “Б” гэгч нь архидан согтуурч өөрийн төрсөн хүү болох “Г”-г  сандалаар толгой, цээж  руу нь цохиж амийг нь хороосон байна. Согтуурсан үедээ “Б” нь ар гэрийнхэндээ байнга агсан тавьж, зоддог байсан гэнэ. Тэр шөнө мөн л урьдын адил согтуу орж ирээд  бяцхан хүүг  уйлаад байхаар нь “Дуугүй бай. Уйлаад байвал чинь ална шүү” гэснээ төгөлдөр хуурын том сандал шүүрч аван тийнхүү хэд эдэн удаа хүчтэй цохижээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Есөн жилийн хугацаанд 7 сая мод тарьжээ
Есөн жилийн хугацаанд 7 сая мод тарьжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.