Өмнөговь аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Засаг даргаар Рэнчинбямбын Сэддоржийг сонгосон байна.
Өмнөговь аймагт АН 20 суудал, МАН 12 суудал авсан тул АН-ынхан Засаг даргаа сонгон баталжээ. Одоо түүний нэрийг Ерөнхий сайдад өргөн барьж, Ерөнхий сайд батламжлах юм.
Р.Сэддорж нь
- 2002-2006 онд "Ажнай" корпорацийн маркетингийн албаны дарга
- 2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
- 2006-2008 онд Удирдлагын академи Нийгмийн ухааны магистр
- 2007 оноос Өмнөговь аймаг Цогт-овоо сумын нутгийн зөвлөлийн дарга
- 2008 оноос JCI байгууллагын гишүүн /ОУ-н залуучуудын АҮ-ийн танхим/
- 2007-2009 онд МҮБХ-ны Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч
- 2009 он МУШУТИС, Уул уурхайн сургууль докторант
- 2009-2010 онд "Тавантолгой" ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал
- 2010-2012 онд АНУ-ын Канзасын их сургууль
- 2012 оноос УИХ-ын гишүүний зөвлөх
- 2013 оноос "Тавантолгой" ХК-нд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Өмнөговь аймаг Мандатын тоо 32 /МАН 12, АН 20/