100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг “Хар жагсаалт”-ад оруулсан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг “Хар жагсаалт”-ад оруулсан гэв

100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг “Хар жагсаалт”-ад оруулсан гэв

77tlcn7cv4nkjnjsa7ddllk24p

1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн улстөрчдийн үйлдсэн Хар үйл явдлуудыг “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийхөн  эхний ээлжинд нэрлүүлсэн байна. Үүний дараа нэрлэгдсэн үйл явдлуудыг ангилж, ТОП 100 хар үйл явдлыг гаргаж  зарласан юм.Тэрчлэн  “Хар Жагсаалт”-нд дээрх 100 хар үйл явдалд  оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан байна. Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “100 хар үйл явдалд оролцсон этгүүдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай байна. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд дахин битгий сонгоорой гэдгийг уриалж байна” гэсэн юм. Цагаан жагсаалтаа 6-р сарын 11-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр зарлах нь.

Хар жагсаалтыг тойрог бүрээр нь гаргасан байна. Тухайлбал,

УИХ-ын хоёрдугаар тойрог Н.Батбаяр-АН,

УИХ-ын 18 дугаар тойрог Ш.Сайхансамбуу-Тусгаар тогтнол эв нэгдлийн нам

УИХ-ын 19 дүгээр тойрог Н.Батцэрэг-АН

УИХ-ын 24 дүгээр тойрог Ч.Улаан-МАН

УИХ-ын 29 дүгээр тойрог А.Сүхбат-МАН

УИХ-ын 32 дугаар тойрог Н.Алтанхуяг-АН

УИХ-ын 51 дүгээр тойрог Б.Саранчимэг-МАН

УИХ-ын 52 дугаар тойрог Б.Батзориг-МАН

УИХ-ын 52 дугаар тойрог Ч.Сайханбилэг-АН

УИХ-ын 54 дүгээр тойрог Д.Арвин-АН

УИХ-ын 58 дугаар тойрог Г.Батхүү-АН

УИХ-ын 59 дүгээр тойрог Н.Удвал-МАХН

УИХ-ын 67 дугаар тойрог С.Одонтуяа-АН

УИХ-ын 68 дугаар тойрог Ж.Ганбаатар-МАН

УИХ-ын 69 тойрог дугаар С.Эрдэнэ-АН

УИХ-ын 72 дугаар тойрог Л.Эрдэнэчимэг-АН гэхчилэнгээр УИХ-д нэр дэвшиж буй дийлэнх хүмүүс уг “ХарЖагсаалт”-нд багтжээ.

 

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

А аминдэмийн дархлаажуулалт эхэллээ
А аминдэмийн дархлаажуулалт эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.