Хүн амын орлогын албан татвар, шатахууны татварыг нэмэгдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Хүн амын орлогын албан татвар, шатахууны татварыг нэмэгдүүлнэ

Хүн амын орлогын албан татвар, шатахууны татварыг нэмэгдүүлнэ



УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.Төсвийн тодотголд автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, цалин нэмэгдэхтэй холбогдуулан хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.290.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, алдарт эхийн одонг бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.448.9 сая төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад нэмэгдүүлэх саналуудыг байнгын хорооны гишүүд дэмжлээ. МөнХууль зүйн үндэсний хүрээлэнгийн урсгал зардалд 500 сая төгрөг нэмж тусгах, МҮОНРТ-ийн хамгаалалтын зардлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан МҮОНРТ-д олгох татаасыг 290 сая төгрөгөөр нэмэх, Монгол судлалыг дэмжих зориулалтаар 300 сая төгрөгийг БСШУ-ны сайдын багцад нэмж тусгуулахыг гишүүд дэмжлээ.

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдын багц дахь Спортын бэлтгэл төвийн урсгал зардлыг 110 сая төгрөгөөр, Цагаан нуурын чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны урсгал зардалд 50 сая төгрөгөөр, Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардалд 360 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх санал дэмжигдлээ. Төсвийн байнгын хороо тодотголыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Монгол залуус мотоциклоор Америкыг тойрно
Монгол залуус мотоциклоор Америкыг тойрно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.