Тусч Монгол зан хаачив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 44 секунд
Тусч Монгол зан хаачив

Тусч Монгол зан хаачив

Монголчууд уламжлалт зан чанараа гээж буй нь олон зүйлээс ажиглагдах боллоо. Гудамжинд ер нь хаа нэгтэй, хэн нэг маань унаад, ухаангүй хэвтэж байвал“Юу болов, яав ийв” гэж анхаарч тусалдаггүй. “Гудамжны тэнэмэл, согтуу хүн л хэвтэж байна” хэмээн төсөөлж, дэргэдүүр нь хээв нэг алхан өнгөрөөд бүр хэвшчихэж. Эрдэнэт хүний амь нас үрэгдчихвий гэх нинжин сэтгэлээр ханддаг монгол хүний ёс жудаг алдарч буйн нэг жишээ энэ.

 

Саяхан УИД-ийн өмнүүр алхаж явтал зам дээр бөөн чимээ гарч, хүмүүс шуугилдаад явчихав. Ачааны жижиг машины тэвшнээс олон төмөр унаж, замаар нэг таржээ. Жолооч нь сандран тэр олон төмрийг бөөгнүүлж ачихаар тэвдэж байтал гарцаар гарч явсан гаднын жуулчид яах ийхийн зуурт газрын нэг тархсан төмрийг машинд нь ачиж өгөөд явууллаа. Гэтэл манайхан юу ч болоогүй юм шиг зүгээр л сониучирхан харж зогсоцгоож байх юм.

 

Саявтархан 120-ийн автобусны буудлын гүүрэн гарцаар гарч явтал хижээлдүү насны эр зүрхээ базлан, дуугарч ч чадахгүй, шаналан зогсохыг хараад дөхөж очив. Хараажаар бие нь эвгүйрхэж, өвчиндөө шаналж дуугарч ч чадахгүй тэр хүнд дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс туслах биш харин ч гайхсан, сонжсон харц чулуудан холуур тойрон явцгааж байв. Вьетнам, хятад иргэд гудамж талбай, зах дэлгүүрээр ганц нэгээр явах нь бараг үгүй. Тэдний хэн нэгэнд ямар нэг юм тохиолдвол бие биедээ тусалж хамгаалж, тэмцдэгийг манайхан ам уралдан ярьдаг. Монголчууд бид аман дээрээ өөрсдийгөө тусч, энэрэнгүй, нинжин сэтгэлтэй хэмээн сайрхдаг. Яг цагаа тулахаар хүн үхэх гэж тэвдэж байсан ч, зайлшгүй тус хүссэн хэн нэгэнд ч тусалж дэмжихийн оронд зай барин, дөлж өнгөрдөг муухай хэвшилтэй болоод буйг дээр бичсэн жишээнээс тод харагдах буй. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, “Эвт шаазгай буга барина” гэх мэт аман хуультай тусч, хүнлэг монгол зангаа бид хаяж гээмээргүй байгааг л хэлэх гэсэн юм.

 

Н.Бөхдамбий

 
 

- See more at: http://www.unen.mn/content/50742.shtml?alias=unen#sthash.M5oqXCnn.dpuf

Тэргүүн, дэд хэсэгт өрсөлдөх багийн нэрс тодорлоо
Тэргүүн, дэд хэсэгт өрсөлдөх багийн нэрс тодорлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.