Төрөлх Хөвсгөл нутгийн эрхэм хүндэт сонгогч таны дэлгэр зуны энэ өдрийн түмэн амгаланг Тайланд улсаас эрэн мэндчилж байна.
Монгол улсын хууль тогтоох байгууллагад түмний зарц болгон гурвантаа илгээсэн Та бүхнийхээ өндөр итгэлд гүнээ сүсэглэн мэхийх ажаам.
Түмний зарцын үүргээс ээлжит сонгуулиар чөлөөлөгдсөнөөс хойш Та бид уулзалдалгүй хоёр сонгуулийн хугацаа өнгөрсөн хэдий ч өчүүхэн миний сэтгэл зүрх, ухаан бодолд төрж өссөн Хөвсгөл нутаг, ижилдэн дассан ард олон Та нар минь тэр цагийн дүр төрх, элгэмсэг сайхан зан аашаараа хадгалагдсаар л явдаг билээ. Миний хувьд бизнест ч, улс төрд ч адил бие дааж “бор зүрх” -ээрээ зүтгэж, ард олныхоо дэмжлэгийг олсон болохоор ямар нэгэн албан тушаалтан, улс төрийн бүлэглэлээс хараат бус байхыг хичээж, зөвхөн ард түмнийхээ итгэл дэмжлэгт тулгуурлаж, ерөнхийдөө бие даасан бодлогыг баримтлан өнөөг хүрсэн билээ. Өнгөрсөн хугацаанд улсын маань өрийн данс улам зузаарч, ард олны маань амьдралд, улс орны маань хөгжилд урагш ахиж дэвжсэн гэхээр мэдрэгдэхүйц өөрчлөлт гарч чадсангүйд сэтгэл зовниж явна, танд ч тийм мэдрэмж төрж байж магадгүй. Энэ бодол сэтгэлээ тантай хуваалцаж, шинээр үүсэн бүрэлдэх ээлжит төрийн бодлогод таны хүсэл тэмүүлэл, дуу хоолойг хүргэх үүргийг дахин хүлээхээр шийдэж сонголтонд тань өөрийгөө дэнслүүлэхээр хандаж буйг минь болгоон соёрхоно уу. Чухам ийн хандах болсоны учир нь миний бие нийгмийн баялгийн хамгийн зөв шударга хуваарилалт бол хүүхдэд мөнгө өгөх явдал гэдгийг 2004 онд анх санаачлан Монголынхоо нэг сая хүүхдэд “хүүхдийн мөнгө” олгуулж, 2012 онд дахин санал гаргаж 20,000 төгрөг болгуулж нэмэгдүүлсний учир “хүүхдийн мөнгөний эцэг” хэмээн нэрлэгдэх болж, тэр санаачлага минь өдгөө улам бүр өргөжиж 100,000 төгрөг болсонд олзуурхаад баршгүй.
Би эх орны баялгийг ард түмэнд хүртээх тэмцлийг жанжин Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах, баялгийг маань дээрэмдсэн Бороо гоулд руу дайрах зэргээр тэмцэж, хуулийн төслүүд санаачлах, хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлэх үйлдлийг олон жилийн өмнөөс хангалттай хийсээр ирсэн. Энэ тэмцлийн үр дүнд эх орны минь баялагт шунасан харийнхны омог түр намдсан ч өнгөрсөн хугацаанд нөгөөх шунал нь дахин сэргэж төрөлх Хөвсгөл нутгийг минь ухаж төнхөхөөр Аспир майнинг тэргүүтнүүд араа шүдээ хурцалж, улангасан дайрч эхэлснийг нутгийн олон чадлын хэрээр эсэргүүцсэн ч, төр засаг харийнхны шуналыг таслан зогсоолгүй алгуурлаж, харин ч далдуур үгсэн хуйвалдсан байж мэдэх сэжиг төрүүлж зэвүүцлийг минь асаав. Миний бие 2000-2012 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа цөөнхийн төлөөлөл байж сөрөг хүчний үүргийг чадлынхаа хирээр гүйцэтгэж явсаныг та юу эс андах билээ. Цөөнх болсон миний бие тойргийн хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт, санаачилсан хууль зэрэгтээ ялгаварлагдах, ад үзэгдэх, гадуурхагдах, цахим орчинд олигархиудын шууд заавар, мөнгөөр хөдөлдөг хөлсний сэтгэгдэл үлдээгч нараар нэр төрөө, гэр бүлээ байнга доромжлуулах, гүтгүүлэх зовлонг туулж ирснийг ч Та сайн мэднэ.
Ерэн оноос эхлэн 30 жил эрх барьсан МАНАН-ынханы ардчилал, нийгмийн шилжилт нэрийн дор явуулсан сорилт, туршилтын бай нь Монголын ард түмэн байсаар ирсэн, цаашид ч байлгахыг тэд санаархаж энэ удаагийн сонгуульд өөрсдийн дуулгавартай баг бүрэлдэхүүнээ нэр дэвшүүлэн Таны өмнө бөхөлзүүлж яваа шүү. Тэд ямарч уран үг хэлж, зальт арга зохиож мэднэ, эх орны баялгийг зарж олсон мөнгөө хот, хөдөөгүй цацаж мэднэ, БҮҮ ХУУРТ. Сонгогдох зорилгодоо хүрээд ар хударгаар чинь дахин хуйвалдана шүү, СЭРЭМЖИЛ!!!
Миний бие улс төрд орсон цагаасаа МАНАН-тай тэмцэж ирсэн, цаашид ч эх орны стратегийн орд, төрийн өмчит аж ахуйн нэгжийг (Таван толгой, Эрдэнэт гэх мэт) өөрсдийн болгох гэсэн холын шуналын нь эсрэг ард түмэн та нартайгаа хамтран тэмцэх болно.
Миний Ард түмэн яасан уужуу ухаантай, ямар их хүлээц, тэсвэр тэвчээртэй юм бэ. Хүнд хүчир бүхнийг Ард олон нуруун дээрээ үүрч тээсээр ядарч цөхөрлөө. Аливаад хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж бий. Одоо болсоон. Миний бие “Аргатай нь амьдарч, арга үгүй нь үх” гэсэн зэрлэг капитализмын харгис зарчимд нухлагдсан Ард түмнээ хайрламаар, өмөөрмөөр байна, хараад суухад өр минь эмтэрч, сэтгэл минь сэмэрч байна. Манай нам, миний бие СОНГОГЧ ТАНЫ ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛНА ГЭДЭГТ ТА БҮҮ ЭРГЭЛЗЭЭРЭЙ. Эрхэм сонгогч танд захидлынхаа төгсгөлд дуулгахад эрээн бараан хорвоод ээлжлэх жаргал зовлонгоос хэн хүн эдэлдэг жамаар амьдралд тохиосон өвчнөө Тайланд орны эмч нараар эмчлүүлж илааршаад гэр бүлийн хамт нутаг буцах болоход дэлхий нийтэд гайт цар тахал тархаж харь оронд хөл хорионд орох нь тэр. Бие минь харьд ч сэтгэл зүрх минь Монголдоо байж, журмын нөхөд минь миний биеийг 17-р тойрогт нэр дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэнд талархаж сууна.
Таван сарын эхээр Солонгос улсаар дамжуулан Монгол иргэдийг татан авах нислэгт эхнэр бага насны 2 хүүхэд мшэаань багтсан ч, миний бие багталгүй харийн оронд ганцаар үлдэж хоцорлоо. Иймд та бүхэнтэйгээ цахимаар холбогдож сонгуулийн сурталчилгааны ажлаа хийхээр шийдсэн тул Та миний фэйсбүүк хаягаар (Ламжавын Гүндалай ) надтай найз болж миний оруулсан мэдээлэлд шэйр хийн дэмжээрэй. Шэйр шэйр бас дахин шэйр. Миний сонгуулийн штабын ажил хариуцсан хүмүүс миний өмнөөс тантай уулзаж, хамтран ажиллах болно. Миний бие УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнө тантай биечлэн нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцох боломж нөхцөл гарна гэдэгт гүнээ итгэе. Тийм боломж гараагүй ч намайг дэмжиж дахин дахин шэйр хийсэн, хуулийн дагуу их бага гэлтгүй хандив өргөсөн та бүхэнтэйгээ сонгуулийн дараа ялалтын баяраа тэмдэглэхээр Далай ээж жуулчны бааздаа баяртай уулзахын ерөөл тавьж, Танд эрүүл энх, сайн сайхан, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Цахим хаягууд:
Facebook:
Viber: +97699114140
Whatsapp: +97699114140
Имэйл: [email protected]
Сонгуулийн хандивын данс: ХААНБАНК, Гүндалай 5130065995
ХҮНДЭТГЭСЭН: УИХ -ЫН СОНГУУЛИЙН 17-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ, АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ НАМЫН ДАРГА Ламжавын ГҮНДАЛАЙ
2020-05-25. Тайланд улс