2015 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нугаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 1-6 градус хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 ìåòð. 6-8 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 3 дугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Õýðëýí, Онон, Õàëõ голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 ãðàäóñ дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.