Иргэд тарьсан модны мэдээллээ www.terbummod.mn сайтад бүртгүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Иргэд тарьсан модны мэдээллээ www.terbummod.mn сайтад бүртгүүлэх боломжтой

Иргэд тарьсан модны мэдээллээ www.terbummod.mn сайтад бүртгүүлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод, бутлаг ургамал тарихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон иргэд олон нийтийн оролцоог тэгш, хүртээмжтэй хангах, тарьсан модны бүртгэл, тооллогыг үнэн зөв тооцох, мэдээллийг хадгалах, тайлагнах хэрэгцээ шаардлага үүссэн.

Иймд тарьсан модны бүртгэлээс гадна хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, тарьц суулгацын нөөцийн талаар нэгдсэн мэдээллийн баазтай болох зорилгоор https://terbummod.mn системийг хөгжүүлж байна.

Та тарьсан модны мэдээллээ www.terbummod.mn сайт болон мобайл аппликейшнд нэвтрэн бүртгүүлэх боломжтой. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан модны бүртгэл, төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг олон нийтэд ил тод, эргэх холбоо бүхий байдлаар хүргэх ач холбогдолтой.

Мэдээллийн нэгдсэн баазыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хариуцсан удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

Америк ч айдаг ZTEкомпанитай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбоотой юу?
Америк ч айдаг ZTEкомпанитай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбоотой юу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.