МАН ард түмнээсээ асуух тогтоолын төслөө өргөн мэдүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 7 секунд
МАН ард түмнээсээ асуух тогтоолын төслөө өргөн мэдүүлэв

МАН ард түмнээсээ асуух тогтоолын төслөө өргөн мэдүүлэв

 

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын

тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

           МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийг явуулахдаа намын жагсаалт, листээр биш хүнийг сонгодог болгохын тулд 2016 оны сонгуулийн тогтолцоог ард нийтээсээ асуух  тогтоолын төсөл боловсруулаад байсан юм. Уг тогтоолын төслийн талаар МАН-ын дарга М.Энхболд "Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хуулийн дагуу шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учир өргөн барьж байна. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч хуульд заасан 30 хоногийн дотор тодорхой хариу ирүүлээгүй. Харин СЕХ ирүүлсэн албан бичигтээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж шийдэх нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал болохыг онцолж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалтай хамтатган шийдвэрлүүлэх саналтай байгаагаа уламжилсан байна. Мөн ард нийтээсээ асуух санаачилгыг "Сонгогч ард иргэдийн нэгдэл" төрийн бус байгууллага дэмжсэн" гэв.

Уг тогтоолын төсөлд ард түмнээс асуух санал асуулгын асуулт, хариултын хувилбарыг

 

  1. 1.    Нэр дэвшигчийг шууд сонгох тогтолцоо
  2. 2.    Зарим нэр дэвшигчийг шууд, зарим нэр дэвшигчийг улс төрийн нам /эвсэл/-ын авсан саналаар тодруулан сонгодог холимог тогтолцоо гэсэн томъёоллоор тусгасан бөгөөд сонгогчид энэхүү хоёр хувилбараас сонголтоо хийх юм байна.

         УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг нийслэл, орон нутагт ажиллах үеэр иргэдийн зүгээс хамгийн их тавьсан санал нь сонгуулийн тогтолцооны асуудал байсан юм. Ард түмнээсээ асуух нь ардчиллын дээд хэлбэр бөгөөд ард түмний шийдвэр хамгийн зөв байдаг.  

                 Хэрэв энэхүү тогтоолын төслийг УИХ хэлэлцэж баталбал сонгуулийн тогтолцоо тогтвортой болох, улс төрийн нам, төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл сайжрах, ард нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг улс төрийн шинэ соёл бүрдэх, намчирхал, улстөржилт багасах, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тойрсон маргааныг бус улс орны эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү цаг заваа зарцуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

 
Цусны бүлгээр хоол хүнсний зохицлыг тодорхойлох
Цусны бүлгээр хоол хүнсний зохицлыг тодорхойлох
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.