Б.Сайнбаяр: "S.Outlet's-ынхан дур мэдэж Сэлбэ гол дотор далан босгосон"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 25 секунд
Б.Сайнбаяр: “S.Outlet’s-ынхан дур мэдэж Сэлбэ гол дотор далан босгосон“

Б.Сайнбаяр: “S.Outlet’s-ынхан дур мэдэж Сэлбэ гол дотор далан босгосон“

 

Сэлбэ голтой хаяа зэрэгцээд шахуу боссон дэлгүүр бол мэдээж "S.Outlet's". Тэгвэл энэ дэлгүүр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй гол дээр нь шороо асгаж, хашаагаа томруулж байгааг иргэд эсэргүүцэн гомдол гаргаад багагүй удлаа.

Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсныг дурсдаг шиг урсацыг нь сайжруулах төслийг өдгөө түүх болгон ярихад хүрсэн. Дөрвөн жилийн өмнө л Ерөнхий сайд асан С.Батболдын санаачилгаар “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгө төрхийг нь өөрчлөхийн сацуу голоо аврахаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.

Худалч хүнд бараг өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан бүтээн байгуулалт өрнүүлсэн төслийнхөн өнөөдөр 350 метр газрыг нь тохижуулсан нэртэй сураг нь алдарч. Үүнийгээ 8.9 тэрбум төгрөг шаардлагатай төсөлд нийслэл болон дүүргийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж өгсөн гэх нэрээр таглах нь бий.

Гэтэл хоёр тэрбум төгрөгөөр наргисан болоод төслийг зогсоосонтой зэрэгцээд өнөөдөр хувь хэвшлийн байгууллагууд эхнээсээ дур зоргоор авирлаж эхэлсэн байна. Угтаа үерийн хамгаалалтын зурвасаас 10 метр зайд барилга барьж болохгүй гэсэн хууль тогтоомж Нийслэлд төдийгүй Монгол Улс даяар мөрдөгддөг.

Иймд энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Сайнбаяраас тодрууллаа.

- Бэлэн хувцасны "S.Outlet's" дэлгүүрийнхэн Сэлбэ гол дотор дур мэдэн шороо асгаж барилга бариад эхэллээ. Энд Мэргэжлийн хяналтын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

"С.Сайн" ХХК-иас Сэлбэ гол дотор дур мэдэн шороо асгаж, далан босгосон байгаа. Иймд тухайн компанид бичиг баримтаа авчирч үзүүлэхийг үүрэг болгосон. Тэдэнд холбогдох байгууллагуудаас авсан ямар ч зөвшөөрөл байхгүй учраас одоогоор авчирч үзүүлсэн юм байхгүй байна.

Ер нь үерийн хамгаалалтын далан босгохын тулд усны барилга, байгууламж гэдгээрээ заавал холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл бичиг баримт дутуу, гэрчилгээгээ сунгуулах гээд өгчихсөн гэх нэрийдлээр зөвхөн менежер нь л ирж уулзсан.

- Хэрвээ "С.Сайн" ХХК-ийнхан бичиг баримтаа авчирч өгөхгүй, шаардлага биелүүлэхгүй тохиолдолд Нийслэлийн мэргэжлийн хяналтаас ямар арга хэмжээ авах вэ?

- Тухайн компанид албан шаардлага өгөх гээд одоо сууж байна. Албан шаардлагын дагуу тухайн барилгын компанид барьсан далангаа буулга гэдэг албан шаардлага хүргүүлнэ. Хэрвээ албан шаардлага биелүүлэхгүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах болно.

- Торгуулийн арга хэмжээ гэхээр?

- Усны тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгодог байгаа (3 сая 840 мянган төгрөгөөс 9 сая 600 мянган төгрөг ).

Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Хүслийг нь хангахаас татгалзсан 19 эмэгтэйг амьдаар нь шатаав
Хүслийг нь хангахаас татгалзсан 19 эмэгтэйг амьдаар нь шатаав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.