Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

нийтлэсэн Admin

mongolbankӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1882.15-1887.05 төгрөгийн ханшаар 11.4 сая ам.доллар, 302.61-303.85 төгрөгийн ханшаар 25.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал, 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Эх сурвалж: Шуурхай.мн

Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна
Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.