Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртжээ

Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртжээ

judo2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр энэ зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д эхэллээ.

Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн, охидын ХII дахь удаагийн тэмцээнд Арабын Эмират Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 орны 112 хөвгүүн, 66 охид уран мэхээ уралдуулан өрсөлдөж байна.

Тэмцээнд Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Ким Кью оролцож байна. ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр олон улсын шүүгч Ким Ик Жонг томилогдон ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 85, 100, охидын 38, 40 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 3 бөх зодоглосноос хөвгүүдийн 85 кг-ын жинд барилдсан Т.Мөнгөншагай хүрэл медаль авчээ.

Өнөөдөр хөвгүүдийн 69, 76, охидын 43, 46, 49 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Хөвгүүд:

85 кг:

1. Арун Кумар (Энэтхэг)

2. Севедаболфазл Хасемижобар (Иран)

3. Төмөрбаатарын Мөнгөншагай (БГД, өсвөрийн улсын аварга)

3. Куаньш Карабек (Казахстан)

100 кг:

1. И.Хассанзадех (Иран)

2. Насир Хуссейн (Энэтхэг)

 

Охид:

38 кг:

1. Мью Шимзу (Япон)

2. Лаура Алмагалбетова (Казахстан, Азийн өсвөрийн АШТ-ий мөнгөн медальт)

3. Анкуш (Энэтхэг)

40 кг:

1. Мун Су Жонг (БНСУ)

2. Анну Деви (Энэтхэг)

“Тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт хамруулаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна“
“Тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт хамруулаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна“
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.