Л.Төртогтох Коркиний нэрэмжит тэмцээнээс алтан медаль авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Л.Төртогтох Коркиний нэрэмжит тэмцээнээс алтан медаль авлаа

Л.Төртогтох Коркиний нэрэмжит тэмцээнээс алтан медаль авлаа

ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь удаагийн  чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” тэмцээн болж  өндөрлөлөө.


Тэмцээний 86 кг-ын жинд өрсөлдсөн залуу бөх Л.Төртогтох урамтай сайхан барилдаж, нэгдүгээр тойрогт Беларуссын бөх Евгений Алешкевичийг 2:1, хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Магомед Абдулхаликовыг 1:1 харьцаагаар хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Румыний Андре-Виктор Франтыг 2:1 харьцаагаар ялж, жиндээ тэргүүллээ.

Тус тэмцээний 61 кг-ын жинд өрсөлдсөн Б.Нэмэхбаяр эхний тойрог хийлж, хоёрдугаар тойрогт Буриадын бөх Даша Шарастепановт 2:4 онооны харьцаагаар дийлдэн, дагах барилдаанд Якутын бөх Реворий Самсонов, Буриадын бөх Булат Айсуев нарыг ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө Байгалийн чанад дахь хязгаарын бөх Булат Батоевтой барилдан, 1:3-аар хожигдосоноор медалийн тавцанд зогсч чадсангүй.  

Н.Болд 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 
 18 минут 10 секундын өмнө. Дэд онцлох 2 Д.Загдсүрэнг зайлтал тэмцэнэ
18 минут 10 секундын өмнө. Дэд онцлох 2 Д.Загдсүрэнг зайлтал тэмцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.