Улаанбаатарт 22 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Улаанбаатарт 22 хэм дулаан

Улаанбаатарт 22 хэм дулаан

 

2015 оны есдүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 30 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд  ихэнх нутгаар , 22-нд  баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа
УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.