Мисс П.Шүүдэрцэцэгийг унахаас өмнө бүдэрч, хөгөө чирсэн “түшигтэй” залуу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
Мисс П.Шүүдэрцэцэгийг унахаас өмнө бүдэрч, хөгөө чирсэн “түшигтэй” залуу

Мисс П.Шүүдэрцэцэгийг унахаас өмнө бүдэрч, хөгөө чирсэн “түшигтэй” залуу

“The one” хамтлагийн ахлагч Темпо буюу Б.Болдбаатартай үерхэж буйгаа багагүй нууцалж байсан мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг хайрттайгаа цуг нэгэн сэтгүүлийн баярын дугаарыг чимж “Анхны харц гэж байдаг юм байна” хэмээн илэн далангүй ярьснаар дотно харилцаагаа албан ёсоор олонд нийтэд зарласан билээ. Дуулж бүжиглэх авьяастай жүжигчин бүсгүй маань фото моделийн чиглэлээр хүч сориод авсан бөгөөд хэвлэлийн хуудаснаа “Гоо сайхны мэс засал хийлгэсэн”, “Олны танил эрчүүдтэй нэр холбогддог” хэмээн элдэв мэдээлэл гарах бүрт өөрийн зүгээс тайлбар хийдэг уламжлалтай.

Тэрбээр нэгэнтээ өөрийн цахим хуудаснаа хайртай залуугийнхаа зургийг оруулж “Намайг унаж, бүдэрч явахад хажууд минь түших хүн” гэж бичсэн бөгөөд найз нөхөд нь ч олны танил хосуудын аз жаргалтай агшныг хамтдаа хуваалцжээ. П.Шүүдэрцэцэг шүлэг зохиох авьяастай бөгөөд өөрийн дотоод ертөнцийн өнгө гэрэл, хүсэл бодлынхоо илэрхийлэл болсон олон сайхан мөртүүдийг уншигчдын хүртээл болгож байсан нэгэн.

Түүнийг элдвээр гоочилж, тоглосон кинонуудыг нь шүүмжилж байхад ч үл тоон үргэлж хамт байсаар ирсэн дуучин залуу харин өнгөрсөн өвөл ганц сайн “бүдэрсэн”. Эгчмэд хүүхнээс бэлэг сэлт авч, уулзаж учирч байсан урьдын явдал нь дуучин Тэмпог найз бүсгүй нь өмөөрч хэрүүл тэмцэл хийснээр олонд булайгаа дэлгэж байлаа. Хайртыгаа унахаас өмнө “бүдэрч”, хөгөө чирсэн Тэмпо өөрийгөө эгчмэд хүүхнүүдийг араасаа гүйлгэдэг сайхан залуу гэж тодорхойлохоос өөрийг хэлж чадаагүй билээ.

 Эх сурвалж photonews.mn

 

Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салцгаая
Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салцгаая
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.