Хүний аминд хүрсэн “Макс Өргөө”-гийн барилга сүндэрлэсээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 31 секунд
Хүний аминд хүрсэн “Макс Өргөө”-гийн барилга сүндэрлэсээр

Хүний аминд хүрсэн “Макс Өргөө”-гийн барилга сүндэрлэсээр

нийтлэсэн Admin

uls_54922f005b631_1Хүний аминд хүрсэн “Макс өргөө” компанийн барилгын хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бүтэн 11 сарын хугацаа өнгөрч он дамнах гэж байхад прокурорын шатанд хүрээд гацжээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард тус барилгын дээврээс бэхэлсэн долоон метрийн урттай сум авто замын гуравдугаар эгнээнд зорчиж явсан автомашины дээр унаж, улмаар жолоочийн амь насанд хүрч олныг цочроогоод авсан.Гэтэл хүний аминд хүрсэн уг барилгын ажил үргэлжилсээр, харин хэрэг нь прокурорын шатанд 11 сар хянагдаж байна. Гэхдээ хэрэгт тухайн компанийн удирдлагууд хариуцагчаар татагдаагүй.  Тухайн үед барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан хоёр хүнийг буюу “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг буруутган, Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан одоо хүртэл шалгаж байна. Угтаа мөрдөн байцаалтыг явцад тус барилгад ашиглаж байсан дүүжин өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, дүүжин өргүүр ашиглах эрх бүхий хүн хариуцан ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн ч хариуцлага тооцохгүй өдийг хүрсэн нь туйлын харамсалтай.

Ер нь манай томоохон барилгын компаниуд ардаа хуулийнханд нөлөөлж чадахуйц эзэнтэй байдаг нь нууц биш. Тиймээс ч барилгын хөдөлмөр аюулгүй байдал алдагдсан хэрэгт хэн нэгэн дарга хариуцлага хүлээх биш, цалингаас цалингийн хооронд амьдардаг аль нэг ажилтан ялаа аваад явдаг жамтай. “Макс өргөө” гэж ямар нэг хэргээс эвтэйхэн мултарчихдаг зартай компани гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, барилгын компаниуд дундаа томоохонд тооцогдох “Зуншин”, “Эко констракшн”, Макс өргөө“ зэрэг компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажлаагүйгээс эрдэнэт хүний амь насанд хүрч байсан удаатай. Гэвч тэд хуулийнхны овоо хараанаас эвтэйхэн мултарчихдаг нь нэгэнт ил болжээ.

“Макс өргөө”-гийн барилга баригдаад дуусч байна

“Макс өргөө” компанийн барилгын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан байхад хууль зөрчиж барилга барьж байсан тухай эх сурвалж онцолж байсан. Тухайн үед МХЕГ-ын улсын байцаагчид тус компанийн барилгад шалгалт явуулж, барилгын ажлыг түр зогсоогоод байсан гэдэг. Гэтэл дөрөвхөн хоногийн дараа “Макс өргөө” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа барилгын гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхээр “Мээж гласс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fassad in” компанийн захирал Ким Хэ Жун нартай гэрээ байгуулж захирал Д.Ганбаатараар батлуулсан байдаг. Харин үүнийгээ “Макс өргөө” компаниас дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан гэж тухайн үед тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, МХЕГ-аас барилга барих эрхийг нь түр түдгэлзүүлсэн байхад Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрлийг нь өгчихсөн байсан гэх мэдээлэл байсан юм. Хүний аминд хүрсэн барилгын хэрэг шийдэгдээгүй байтал “Макс өргөө”-гийн барилга баригдаад дуусч байгаа гэнэ. Угтаа бол хуулийн дагуу уг хэрэг шийдэгдтэл барилгын ажлыг түр зогсоох учиртай. Гэвч прокурорын шатанд гацсан уг хэргийн ажиллагаа дуусаагүй байхад барилга сүндэрлэсээр байгаад эмзэглэх хүмүүс олон байна. Мөн энэ хэргийн дараахан уг барилгын хашаа нурж, хүний аминд хүрэх шахсан байдаг. Гэвч энэхүү хэрэг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаад хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авагдаад өнгөрсөн юм.

Бид “Макс Өргөө” компанийн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа хийгээд уг компанитай холбоотой зөрчлийг эргэн мэдээлнэ.

 Эх сурвалж: Шуурхай.мн

Цэрэнболд, Цэгмэд нар энэ сарын 20-нд Унгарт “Марко Поло”-гийн зураг авалтанд орно
Цэрэнболд, Цэгмэд нар энэ сарын 20-нд Унгарт “Марко Поло”-гийн зураг авалтанд орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.